Улаанбаатар метроны бүтээн байгуулалтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах II шатны тендерийг зарлалаа

O.Аззаяа
2025/12/24


Улаанбаатар метро төслийн бүтээн байгуулалтын EPC гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах I шатны тендерийг 2024 оны аравдугаар сард зарлаж, 2025 оны дөрөвдүгээр сард нээсэн. Тус тендерт Их Британи, ОХУ, Франц, Энэтхэг, БНХАУ, Монгол, БНСУ-ын 27 оролцогч байгууллага материал ирүүлж, сонирхлоо илэрхийлсэн. Тэгвэл Улаанбаатар метроны бүтээн байгуулалтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах II шатны тендерийн баримт бичгийг эцэслэн боловсруулж дууслаа. Өнөөдөр уг тендерийг EPC+F нөхцөлөөр материалаа ирүүлсэн 27 оролцогчийн дунд зарлаж байна. Төслийн II шатны тендерийг хоёр багцтай зарлалаа. Тодруулбал, “Багц I”-ийн төсөвт өртөг 6.6 их наяд төгрөг байна. Үүнээс гүйцэтгэгч төсөвт өртгийн 85 хувийг санхүүжүүлэх саналыг тендерийн хамт хүргүүлэх бөгөөд 15 хувийг нийслэлийн төсвөөс санхүүжүүлнэ. Төслийн “Багц II”-ын тендерийг 2026 оны IV улиралд зарлана.

Улаанбаатар метро төслийн менежментийн зөвлөхөөр БНСУ-ын “Духуа Инженеринг” тэргүүтэй түншлэл 2024 оны долоодугаар сараас ажиллаж, метро төслийн шинэчилсэн техник, эдийн засгийн үндэслэл, концепц, зураг төслийг боловсруулж, холбогдох төрийн байгууллагуудаар үе шаттайгаар хэлэлцүүлж магадлуулж дууссан.

Шинэчилсэн ТЭЗҮ-ээр Улаанбаатар метро төсөл нь Энхтайваны өргөн чөлөө дагуу 19.4 км урт, нийтдээ газар доогуур 20-30 метр гүнд явна. 15 өртөөнөөс бүрдэнэ. Оргил ачааллын үед цагт нэг чиглэлд 17 мянган зорчигч тээвэрлэх хүчин чадалтай байна. 2030 он гэхэд Улаанбаатар хотод өдөрт 4.5 сая зорчилт хийгдэхээс метро төслөөр өдөрт 450 мянган зорчилт хийхээр тооцоолжээ.

Улаанбаатар метро төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг 18 хувиар бууруулна. Толгойтоос Амгалан чиглэлд дунджаар 2.5 цаг зарцуулж хүрдэг байсан бол 32 минутад зорчдог болно. Авто замын түгжрэл, автомашины хэрэглээг бууруулахтай холбоотойгоор Улаанбаатар хотын эдийн засагт учирдаг хохирлыг жилд 600 сая ам.доллараар бууруулах, нийт өртөөдөд 150-200 худалдаа эрхлэгчдийг дэмжих, өртөө орчимд 150 мянган ажлын байр бий болгохыг зорьж буй. Мөн жилд 213 мянган тонн нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулж, байгаль орчинд эерэг нөлөө үзүүлнэ.

Улаанбаатар метроны маршрут: Толгойтоос Амгалан хүртэл, Энхтайваны өргөн чөлөө дагууШугамын урт: 19.4 км 

Өртөө: 15Оргил цагийн хүчин чадал: 17206 хүн/цаг

Замын хөдөлгөөний дундаж хурд: 18 хувиар нэмэгдэнэ.


0
angry
0
care
1
haha
1
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 3 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 3 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 4 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 4 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 4 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 22 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/20
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20