​ COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?

О.Шүрэнцэцэг
2025/12/16

Цөлжилтийг бид хэрхэн зогсоох вэ? Байгаль орчноо хэрхэн хамгаалж, хадгалан авч үлдэх вэ? Бидэнд ямар боломж байна вэ? Уг нь шийдлийн гарц нээгдсэн. Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, усны хомсдолын асуудлаа шийдвэрлэх, цаашид тогтвортой амьдарч, хөгжих сууриа бэхжүүлэх түүхэн боломж бидний өмнө нээгдээд байна. Энэ бол Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Монгол Улс эх орондоо зохион байгуулах болсон явдал.
Түүхэн боломж гэж тодотгосон учир юу вэ? НҮБ-д гишүүнээр элссэн бүх орны Засгийн газрууд хамтын хүчээр цөлжилт, газрын доройтол, усны хомсдолын асуудлаа шийдвэрлэх гэрээ хэлэлцээрийн талбар бол COP. 2026 оны 08 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд буюу үндсэндээ 12 хоног дэлхийн 190 гаруй орны дунджаар 8.0-10 мянган хүн Монгол Улсаар, монголчуудаар амьсгална. Тэрчлэн монгол хүн бүр энэ хурлын зочид, оролцогчид. Газрын доройтол, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад зориулах томоохон хөрөнгө оруулалтыг бид хамтдаа босгох боломж энэ өдрүүдэд нээгдэнэ.
Дэлхийн бусад оронтой харьцуулахад уур амьсгалын өөрчлөлт Монголд илүүтэй нөлөөлж байгаагаас экологийн доройтол, цөлжилт хэтдээ Монгол орны нийт газар нутгийг бараг бүхэлд нь хамрах хэмжээнд хүрч болзошгүй байгаа юм. Судалгаагаар, манай орны нийт газар нутгийн бараг 77 хувь нь их, бага хэмжээгээр цөлжилтөд өртөж, усны хомсдол, бэлчээрийн талхагдал улам нэмэгдсээр байна.
Бид дэлхийн том гүрнүүд, олон улс оронтой харьцуулахад ердөө 3,6 саяуулаа. Иймдээ ч улс орондоо эзлэх байр суурь, үүрэг хариуцлагаараа бусдаас өөр. Үнэндээ бидний эдлэх эрхээс илүүтэй нийгмийн тогтвортой амьдрал, хүн төрөлхтөн оршин тогтнох, эсэх байгаль орчноо хамгаалахтай салшгүй холбоотой. Тэгвэл 3,6 сая хүний нэг болж төрсөн та, би, бид бүгд эцэг, эхээ хайрладаг шигээ байгаль орчноо хамгаалж, үр хойчдоо эрүүл дэлхийг үлдээх учиртай.
НҮБ-ын гишүүн 190 гаруй улс орон Монголд COP17 хурлыг зохион байгуулахыг сайшаан хүлээж авсан. Тууштай дэмжиж ажиллана гэдгээ НҮБ-ын гишүүн орнуудын төр, засгийн төлөөллүүд, төсөл, хөтөлбөрийн удирдагчид албан ёсоор мэдэгдсээр байна. Монгол Улс энэ итгэл, хүлээлгэсэн хариуцлага, боломжийг нэр төртэйгөөр гүйцэтгэх, эсэх дан ганц төр, засгийн ажил, зорилго биш. Монголоор овоглодог хэн бүхэнд хамаатай асуудал. Энэ бол зөвхөн байгаль орчныг хамгаалах асуудал биш, өнөө хийгээд ирээдүй хойчдоо тогтвортой амьдрах нөхцөлийг бүрдүүлэх хөрөнгө оруулалт юм.
COP17 Зохион байгуулах Үндэсний хороо


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 6 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 9 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 9 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 11 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 12 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 14 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 14 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19