Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг залилан 60 орчим сая төгрөгийн зээл авчээ

O.Аззаяа
2025/12/25

Нэр бүхий байгууллагын хоёр ажилтан хамт ажилладаг хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг залилж, түүний нэр дээр 60 гаруй сая төгрөгийн цахим зээл авчээ.

Тодруулбал, уг хэрэг 2024 оны тавдугаар сарын 15 ний өдөр сэжигтнүүд “Бид чамайг газартай болгож өгнө” хэмээн итгүүлж, тухайн өдрөө Хаан банкнаас 15,600,000 төгрөгийн зээл авсан байна.Ингээд хоёр сар орчмын дараа таван арилжааны банкнаас нийт 61,347,200 төгрөгийн цахим зээлийг гаргуулсан байна. Зээлүүд нь бүгд цахимаар олгогдсон бөгөөд хохирогч иргэн тухайн үед энэ талаар ямар ч мэдээлэлгүй байжээ.


Хохирогч 2024 оны зургаадугаар сарын 5-нд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст өргөдөл гаргасан боловч одоог хүртэл шийдвэрлэгдээгүй байгаа аж. Мөн хэргийг хариуцсан цагдаагийн алба хаагч утсаа таслан, холбоо барих боломжгүй болсон, өмгөөлөгч нь ч үүргээ хангалттай биелүүлэхгүй байгаа талаар хохирогч гомдолтой байгаагаа илэрхийлжээ.


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 3 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 3 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 4 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 4 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 4 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 22 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/20
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20