Манай улсад ДОХ-ын халдварын тоо 426-д хүрчээ

O.Аззаяа
2025/12/25

ХӨСҮТ-ийн ДОХ, БЗДХ-ын тандалт судалгааны тасгийн эрхлэгч П.Үнэнчимэг EAGLE телевизийн тусгай сурвалжилгад өгсөн мэдээллээр 2024 онд 19 тохиолдол бүртгэгдэж байсан бол 2025 онд энэ тоо 38 болж өсжээ.

Сүүлийн жилүүдэд Хүний дархлал хомсдлын вирусын (ДОХ) 2025 оны 11 дүгээр сарын байдлаар нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 426-д хүрсэн байна.

Манай улсад 1992–2004 оны хооронд ердөө 5 тохиолдол бүртгэгдэж байсан бол 2005–2012 онд 116, 2019 онд 281, харин 2025 оны 11 дүгээр сар гэхэд 426 болж огцом нэмэгдсэн байна. Үүнээс 68 нь Монгол Улсад оношлогдсон гадаадын иргэд юм.

Нийт бүртгэгдсэн 426 тохиолдлын 70 орчим хувь нь нас барсан гэсэн тооцоо гарчээ. Мөн энэ онд шинээр илэрсэн 38 тохиолдлын 12 нь эмчилгээний хяналтаас гарч, сураггүй болсон тул холбогдох байгууллагууд болох ТЕГ, ЦЕГ, ЭМЯ хамтран эрэн сурвалжилж байна.

Бүртгэгдсэн тохиолдлуудын 83 хувь нь эрэгтэй, 14.6 хувь нь эмэгтэй, 2.4 хувь нь трансжендер хүмүүс байна.

Эрсдэлтэй бүлгийн тоон мэдээллийг авч үзвэл, 2022 оны байдлаар эрчүүдтэй бэлгийн харьцаанд ордог эрчүүд 7,481, эмэгтэй биеэ үнэлэгчид 7,333, трансжендер хүмүүс ойролцоогоор 800 байгаа гэсэн судалгаа байна.














0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
6
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 3 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 3 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 4 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 4 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 4 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 22 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/20
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20