Хүнсний түүхий бүтээгдэхүүн цахимжиж, үндэсний үйлдвэрлэл дэмжигдэнэ

Б. Пагамдулам
2025/12/25

Манай улсад 2006 оноос эхлэн “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. 2019 оны 05 дугаар сарын 30-ний өдөр “Ерөнхий боловсролын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хууль” батлагдаж 2020 оны 09 дүгээр сарын 01-с эхлэн “Үдийн хоол” хөтөлбөрт шилжсэн.  Төрийн өмчийн 717 сургуулийн 1-5 ангийн нийт 341083 суралцагч үдийн хоол хөтөлбөрт хамрагддаг.  Үүнээс нийслэлд төрийн өмчийн 175 сургуулийн 188874 суралцагч хамрагддаг. 1 хүүхдийн хувьсах зардлыг 2500 төгрөг болгож нэмэгдүүлсэн. 

“УИХ-ын “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай”-д  2019 оны тогтоолын 2 дахь заалтыг УИХ-ын 2022 оны 70 дугаар тогтоолоор өөрчлөн найруулж, “дунд, ахлах ангийн суралцагчдыг зохих бэлтгэл хангасны үндсэн дээр үдийн хоолны үйлчилгээнд үе шаттайгаар хамруулах гэж зааснаар дунд, ахлах ангийн суралцагчийн үдийн хоолны үйлчилгээнд хамрагдах хугацаа гал тогооны орчин нөхцөл, хүний нөөц, төсөв санхүүжилт, хүнсний хангамжийн тогтолцоо бүрдээгүй зэрэг шалтгаанаас өнөөг хүртэл хойшлогдсоор байна. Дээрх шийдвэрийг хэрэгжүүлэх урьтал нөхцлийг хангах судалгааны хүрээнд Говь-Алтай, Дундговь, Завхан, Говьсүмбэр, Ховд, Дорноговь аймгуудын дунд, ахлах ангийн 98 сургуулийн 17,864 суралцагчид “Үдийн хоол” хөтөлбөрт хамрагдаж байна. 

Үдийн хоол хөтөлбөрт сурагчдын үдийн хоолонд шим тэжээллэг чанарыг нэмэгдүүлэхийн тулд сүү, сүүн бүтээгдэхүүн, хүнсний ногоо, жимс жимсгэний нэр төрлийг нэмэгдүүлэх шаардлагатай талаар НЭМҮТ-ийн мэргэжилтэн мэдээллэсэн. 


Мөн манай улсын хувьд үдийн хоол хөтөлбөрийг нэг системд оруулах, хялбаршуулах зорилгоор 2022 онд анх баталсан техникийн шаардлагын дагуу НЕБ-ын сургуулийн хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг "Ерөнхий гэрээ"-гээр худалдан авах /туршилтаар/ ажиллагааг Төрийн худалдан авах ажиллагааны газраар зарлуулсан. 

Тус сургуулиудын худалдан авах үйл ажиллагаанд төрийн байгууллагуудтай хамтарсан ажлын хэсэг байгуулагдан хяналт, шинжилгээ, үнэлгээг хийх явцад цахим дэлгүүрээс хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг хүүхдийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд хэрэглэснээр тогоочийн хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэж, ажлын ачаалал буурч, ажлын нөхцөл сайжирч зай талбайн ашиглалт нэмэгдсэн үр дүн гарчээ.

Үдийн хоол хөтөлбөрийн түүхий эд материалыг цахим дэлгүүрт шилжүүлэх ажлын хүрээнд үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжиж ажиллаж буйгаараа онцлогтой.  Одоогийн байдлаар 9 үндэсний үйлдвэрлэгч хамрагдаж цахим дэлгүүрт шилжээд байгаа аж.

2025 онд цахим дэлгүүрт байршсан 14 аж ахуй нэгж байгууллагаас 162 цэцэрлэг, 104 ерөнхий боловсролын сургууль, 3 их сургууль нийт 269 байгууллага 62 нэр төрлийн 2.484.444 ширхэг хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг 25,034,6 тэрбум төгрөгөөр худалдан авалт хийсэн байна. 

Мөн Дархан-Уул аймгийн хүүхдийн хоолны хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг ерөнхий гэрээгээр худалдан авах ажиллагааг 2024 оноос эхлэн зохион байгуулсан. Цаашид орон нутгийн хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг цахим дэлгүүрээс худалдан авах ажиллагааг үе шаттай зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж. 

2024-2025 хичээлийн жилд 885 сургуулийн 702 нь хоолны газартайгаас 38 нь тусдаа барилгад, 664 нь хичээлийн үндсэн барилгад байрлаж байна. Хоолны газрын 460 (65,5%) нь стандартын шаардлагад нийцсэн, 242 (35%) нь стандартын шаардлага хангахгүй, анги танхимыг тохижуулан хоол үйлдвэрлэл, үйлчилгээг явуулж байна. 


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 12 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 14 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 14 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 17 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 18 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 19 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 20 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19