Нэг компани дээд тал нь 97 лиценз эзэмшиж, бусдад зарж, шилжүүлж байжээ

O.Аззаяа
2025/12/25

ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ЛИЦЕНЗИЙН ТООЛЛОГЫН ХҮРЭЭНД УЛС ТӨРЧДИЙН ХАМААРЛЫГ ТОДОРХОЙЛОХ АЖЛЫГ ШУУРХАЙЛАХЫГ САНУУЛЛАА

Баялгийн хулгайтай тэмцэх ажлын хүрээнд Ерөнхий сайд Г.Занданшатар захирамж гаргаж, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн нэгдсэн тооллого хийх, АМНАТ төлөлтийг шалгах ажлын хэсгийг 2025 оны 08-р сарын 27-ны өдөр байгуулсан. Уг ажлын хэсэг Засгийн газрын хуралдаанд тооллогын явцын талаар танилцууллаа.

1994 онд Ашигт малтмалын тухай хууль батлагдсанаар тусгай зөвшөөрөл олгож эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд нийт 18412 лиценз олгожээ. өнөөдрийн байдлаар Хүчин төгөлдөр 2775 лицензийг 1772 аж ахуйн нэгж, хуулийн этгээд эзэмшиж байна.

Тооллогын урьдчилсан дүнгээс харахад нэг компани дээд тал нь 97 лиценз эзэмшиж, бусдад зарж, шилжүүлж байжээ.Мөн нэг аж ахуйн нэгжийн нэр дээр дээд тал нь 26 хүчин төгөлдөр лиценз бүртгэлтэй байна.

Ажлын хэсэг лицензийн тооллогыг хийж дууссан бөгөөд лиценз эзэмшигч 1772 аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн хамаарлыг тодорхойлох судалгааны ажлыг үргэлжлүүлж байна. Одоогийн байдлаар улс төр, бизнес, гадаадын иргэн, аж ахуйн нэгжийн хамаарал бүхий 500 гаруй компанийг тодорхойлжээ.

Ашигт малтмалын нөөц ашигласан төлбөр (АМНАТ) төлөлтийн тухайд нийт өрийн хэмжээ нь 1.4 их наяд төгрөгөөр хэмжигдэж байна. Нийт 496 компани АМНАТ-ийн өртэй байна. Өөрөөр хэлбэл уул уурхайн салбарын татварын өртэй гурван хуулийн этгээд тутмын нэг нь АМНАТ төлөөгүй.

АМНАТ төлсөн эсэхээс үл хамааран экспортоо үргэлжлүүлэх боломжтой байгаа нь үүссэн өрийг төлөхгүй байх цоорхойг бий болгосон гэж ажлын хэсэг дүгнэжээ.

Эх сурвалж: Засгийн газар 


0
angry
0
care
3
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 3 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 3 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 4 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 4 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 4 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 22 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/20
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20