Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх “Шар дарцаг” аяны шилдгүүд тодорлоо

Л.Бямбажав
2025/12/27

Тус аяны хүрээнд НЕБ-ын 329 сургууль, 613 цэцэрлэгт сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулж, шилдгээр шалгарсан НЕБ-ын сургууль, цэцэрлэг, ААН байгууллага, иргэнийг шагнаж урамшуулав. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх, НИТХ-ын төлөөлөгч Д.Ихбаяр, нийслэлийн Боловсролын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Б.Болормаа, НЗДТГ-ын Хууль тогтоомж, гэрээ, эрх зүйн газрын ахлах мэргэжилтэн А.Ууганбаяр нар гардуулав.

НҮБ-аас 2021-2030 онд зам тээврийн ослын улмаас гарч буй нас баралтыг 50 хувиар бууруулах зорилт тавьсан. Энэ хүрээнд замын хөдөлгөөнд оролцогчийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, зорилгоор НЗДТГ-аас санаачлан “Шар дарцаг” аяныг тав дахь жилдээ зохион байгууллаа.

Энэхүү аяныг Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, нийслэлийн есөн дүүргийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар болон Тээврийн цагдаагийн алба хамтран зохион байгуулсан юм.

Аяны хүрээнд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд идэвх санаачилгатай оролцсон ЧД-ийн 37 дугаар сургууль, 83 дугаар цэцэрлэг, БЗД-ийн 53 дугаар сургууль, 107 дугаар сургууль, 22 дугаар цэцэрлэг, СБД-ийн 234 дүгээр цэцэрлэг, Нийслэлийн хүүхдийн Эко ирээдүйн хөгжлийн ордон цэцэрлэг, БГД-ийн 19 дүгээр хорооны иргэн О.Одбаясгалан нарт нийслэлийн Засаг даргын нэрэмжит өргөмжлөл, мөнгөн шагналыг гардууллаа.

Өнгөрсөн оны эхний 10 сард зам тээврийн ослын улмаас 807 хүүхэд гэмтсэн бол  энэ оны эхний 10 сарын байдлаар 600 хүүхэд гэмтэж өмнөх оны мөн үеийнхээс 25.7 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Тус аянд НЕБ-ын сургууль, цэцэрлэг, ААН, байгууллага болон иргэд идэвхтэй оролцсон нь хүүхдийн гэмтэл, ослыг бууруулахад чухал нөлөө үзүүлснийг дээрх үзүүлэлтээс харж болно. Цаашид гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд идэвх санаачилгатай оролцсон оролцогчдын сайн туршлага, төсөл, санаачилгыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх аж.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 13 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 16 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 16 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 18 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 19 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 21 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 21 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19