Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг жирэмсэн ээжүүдэд хүргэх аян эхэллээ

Л.Бямбажав
2025/12/27

Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг жирэмсэн эмэгтэйчүүдэд хүргэх үндэсний аяны нээлт өнөөдөр ЭМЯ-нд боллоо.

2025–2027 онд нийт 110 мянга гаруй жирэмсэн эмэгтэйг олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлээр хангах үндэсний аян өнөөдрөөс орон даяар эхэлж байна. Тус бэлдмэл нь жирэмсэн эмэгтэйчүүдийн өдөр тутмын шим тэжээлийн хэрэгцээг бүрэн хангах 10 нэр төрлийн төрлийн аминдэм, 5 төрлийн эрдсийг тэнцвэртэйгээр агуулснаараа онцлог юм.
Монгол улсад 2022 онд 68,009, 2023 онд 60,623,  2024 онд 57,050 жирэмсэн эмэгтэй шинээр жирэмсний хяналтад хамрагдсан. 2025 оны эхний 11 сарын байдлаар 49,163 эмэгтэйг жирэмсний хяналтад хамруулаад байна. Жирэмсний хяналтын явцдаа нийт жирэмсэн эмэгтэйчүүдийн дөнгөж 28.9 хувь нь “олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэл” хэрэглэх талаар зөвлөгөө авсан үр дүн гарсан. Энэ нь олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийн хэрэглээ, түүний талаарх мэдээлэл манай жирэмсэн эхчүүдийн дунд хангалтгүй байгааг харуулж байгаа юм.

Жирэмсний эхний 3 сартай эмэгтэйчүүдийн 7.5 хувь цус багадалттай байгаа бол жирэмслэлтийн дунд үедээ цус багадалт 21.5 хувьд хүрч сүүлийн гурван сард 28.4 хувь болж нэмэгддэг байна. Үүнээс гадна жирэмсэн эмэгтэйчүүдийн шээсээр ялгарах иодын голч хэмжээ 76.4 мкг/л байгаа нь ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс 2 дахин бага байна. Энэ нь иод дуталд өртөх өндөр эрсдэлтэй, төрөлхийн иодын дуталтай хүүхэд төрүүлэх магадлалтайг харуулж байна. Мөн дөнгөж төрсөн хүүхэд эхээсээ 6 сар хүртэл төмрийн нөөцөө авах ёстой байдаг бол цус багадалттай ээжээс төрсөн хүүхэд энэ нөөцийг төрөхдөө авч чаддаггүй. Ээжийн иодын дутал нь хүүхдийн оюун ухаан, танин мэдэхүйн хөгжлийг сулруулж байдаг.
Аяны нээлтийн үеэр Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, Монгол Улсын эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих, үр дүн нь шууд гарах, нотолгоонд суурилсан, маш чухал бодит ажлыг эхлүүлж байгаа гэдгийг онцлоод үндэсний хэмжээний энэхүү аяныг зохион байгуулснаар нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн жирэмсэн эмэгтэйчүүд шаардлагатай бичил тэжээлд тогтмол, тасралтгүй хамрагдах боломжтой болно. Жирэмсэн эмэгтэй бичил тэжээлийн дуталгүй байх нь бага жинтэй төрөх эрсдэлийг 12%, дутуу төрөх эрсдэлийг 8%, амьгүй төрөлтийг 8%,  цус багадалт, нярайн эндэгдлийг 29% хүртэл бууруулдаг. Энэ аян нь төрөх насны эмэгтэйчүүд, бидний ирээдүй болсон үр хүүхдүүдийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих замаар Монгол Улсын ирээдүйд оруулж буй хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт" гэдгийг тодотгов. 

Түүнчлэн монгол эмэгтэйчүүд, монголын ирээдүй болсон бяцхан үрсийн маань эрүүл мэндийн төлөө үндэсний хэмжээнд түгээх аяныг зохион байгуулж буй НҮБ-ын Хүүхдийн сангийн суурийн төлөөлөгч Эваристе Куасси Комлан болон хамт олонд гүн талархаж байгаагаа илэрхийлээд, удахгүй танд хүрэх “бичил тэжээлийн бэлдмэл” -ийг хариуцлагатай, яг эмчийнхээ зөвлөснөөр хэрэглэхийг жирэмсэн эмэгтэйчүүддээ захилаа. 
Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэл (ОНБТБ) -ийг жирэмсэн эмэгтэйчүүд хяналтад орохдоо сум, ӨЭМТ-ийн эмч, эрүүл мэндийн ажилтнаас хэрэглэх заавар хуудсын хамт хүлээн авах юм. Өдөр бүр нэг шахмалаар төрөх хүртэл, хооллох үеэр эсвэл хоолны дараа ус болон жимсний шүүсээр даруулж, залгиж ууна. 


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 13 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 16 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 16 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 18 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 19 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 21 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 21 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19