Онцгой байдлын байгууллагын 2025 оны шилдэг алба хаагчид

Л.Бямбажав
2025/12/27

Онцгой байдлын байгууллагаас 2025 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг идэвх санаачилга, үр бүтээл гарган хамт олноо хошуучлан ажилласан тэргүүний алба хаагчдыг шалгарууллаа.

 Онцгой байдлын байгууллагын 2025 оны  “Шилдэг удирдагч”-аар Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Д.Бат-Эрдэнэ,

“Шилдэг мэргэжилтэн”-ээр ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах 09 дүгээр ангийн Ангиллын сургалт сурталчилгаа, бие бүрэлдэхүүний сургалт хариуцсан мэргэжилтэн, хошууч Ц.Цэнгэлмаа,

“Шилдэг аврагч”-аар  ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлах ахлагч Б.Сугаржав, НОБГ-ын Аврах ангийн аврагч, ахлах ахлагч Т.Тамир, Дорнод аймгийн Онцгой байдлын газрын аврагч-усчин, ахлах ахлагч Д.Отгонбаяр,

“Шилдэг аврагч-гал сөнөөгч”-өөр НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч А.Аюурзана, НОБГ-ын Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Г.Мягмарсүрэн, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Б.Энхээ, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч С.Зоригоо, Завхан аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах  43 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Э.Нармандах, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Н.Нямлхагва, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч О.Бат-Эрдэнэ, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Б.Наранбаатар,

“Шилдэг холбоочин”-оор ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Холбоо, зарлан мэдээллийн тусгай бүлгийн аврагч-холбоочин, ахлах ахлагч Ц.Саранчимэг,

“Шилдэг жолооч”-оор  ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Тээврийн салбарын аврагч-жолооч, ахлах ахлагч П.Баасандорж, НОБГ-ын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн шатны механикч, ахлах ахлагч Н.Отгонбаатар, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын шуурхай албаны жолооч, ахлах ахлагч Ж.Батсайхан,

“Шилдэг Улсын нөөцийн салбарын ажилтан”-аар Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын Улсын нөөцийн 140 дүгээр салбарын харуул О.Түмэннаст,

“Шилдэг ажилтан”-аар Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчин, ахлах ахлагч Х.Ванган нар тус тус шалгарлаа.


0
angry
1
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 13 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 16 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 16 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 18 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 19 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 21 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 21 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19