Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа

Б. Пагамдулам
2026/01/01

 Сургуулийн орчинд эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, эрүүл аюулгүй, орчинд сурч боловсрох нөхцөлийг бүрдүүлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, аливаа өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулах зорилгоор “Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай” анхдагч хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн барилаа.

Уг хуулийн төсөл нь эрүүл мэндийг дэмжигч сургуулийн тогтолцоог бий болгох, суралцагчдыг урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулах, сургуулийн орчны аюулгүй байдлыг стандартын дагуу хангах, хэрэгжилтийг жил бүр үнэлж олон нийтэд мэдээлэх зохицуулалтыг тусгасан байна.

Олон улсын болон дотоодын судалгаагаар сургуулийн орчны агааржуулалт, агаарын бохирдол, осол гэмтлийн эрсдэл, аюулгүй байдлын дутагдал ноцтой түвшинд байгааг харгалзан уг хуулийн төслийг боловсруулсан бөгөөд ДЭМБ-ын зөвлөмж, олон улсын сайн туршлагад тулгуурласан болно. Тус хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсад эрүүл, аюулгүй, хүүхдэд ээлтэй сургуулийн орчин бүрдэж, сургуулийн орчны эрүүл мэндийг хамгаалах бодлого тогтвортой хэрэгжих эрх зүйн үндэс бүрдэх юм.



0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 12 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 14 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 14 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 17 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 18 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 19 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 20 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19