Энэ сарын 23-25-нд Дундговь аймагт "Тэмээчдийн баяр" болно

Л.Бямбажав
2026/01/05

 "Тэмээн дээрээс наран ойрхон" тэмээчдийн баяр энэ сарын 23-25-нд Дундговь аймагт зохион байгуулагдахаар товлогдсон талаар тус аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун мэдэгдсэн. Монгол тэмээг сурталчлах, тэмээний ашиг шимийг эдийн засгийн эргэлтэд оруулах, тэмээний соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой уламжлалт наадмын үеэр тэмээчдийн улсын зөвлөгөөн, тэмээний соёлыг өвлөн уламжлагчдын дунд ур чадварын тэмцээн, атан тэмээ, тором, тайлагны уралдаан, ашиг шим сайтай ингэ, буур, сайхан тэмээтэй сайхан хос шалгаруулах уралдааныг зохион байгуулж ирсэн.

Дашрамд дурдахад, Дундговь аймаг 2025 оны эцэст, мал тооллогын урьдчилсан дүнгээр 3547.7 мянган толгой мал тоологдлоо. Малын тоо өмнөх оноос 162.3 мянган толгойгоор буюу 4.8 хувиар өссөн байна. Малын тоог төрлөөр нь авч үзвэл,

  • Адуу 189.1 мянга болж 19.5 хувиар
  • Үхэр 108.2 мянга болж 17.2 хувиар
  • Тэмээ 48.0 мянга болж 5.7 хувиар
  •  Хонь 1643.9 мянга болж 2.0 хувиар
  •  Ямаа 1558.5 мянга болж 5.5 хувиар тус тус өссөн байна.

Өмнөговь аймгийн Даланзадгад хотод 2016 онд “Монгол тэмээ-999” арга хэмжээний үеэр 1108 тэмээ уралдуулсан нь Гиннесийн номд бичигдэж байсан. Дэлхийн гиннесийн дээд амжилтыг шинэчлэн тогтоох уралдаанд газар газрын 1115 хурдан тэмээ бүртгүүлэн уралдсанаас 1108 тэмээ барианы зурхайд орж, Гиннесийн амжилтыг шинэчлэн тогтоосон удаатай юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 13 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 16 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 16 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 18 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 19 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 21 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 21 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19