Улсын дугааргүй хөдөлгөөнд оролцсон зөрчлүүдийг "AI" системээр илрүүлж, зөрчлийг арилгаж байна

Л.Бямбажав
2026/01/05

Тээврийн хэрэгслийн улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцсон зөрчлүүдийг телекамерын ухаалаг системийн тусламжтайгаар илрүүлж, зөрчлийг арилгуулж байна.

Тээврийн хэрэгслийн улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцвол Зөрчлийн тухай хуулийн 14.7.12 дах хэсэгт зааснаар 25 нэгж буюу 25,000 төгрөгөөр торгож, хариуцлага тооцно.

Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм

3.7.в. Улсын дугааргүй, дугаарыг буруу байрлуулсан, дугаар нь бүдгэрсэн, арилсан тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно.

27.1. Замын хөдөлгөөнд оролцох механикжсан тээврийн хэрэгсэл болон чиргүүл нь холбогдох эрх бүхий байгууллагаас олгосон улсын бүртгэлийн дугаарын тэмдэгтэй байх бөгөөд дугаарын тэмдгийг MNS 4410 стандартын дагуу байрлуулсан байна.

27.2.в Техникийн байдалд тавих стандартын шаардлага хангахгүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх.

МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ MNS 4410-2:2017 УЛСЫН ДУГААРЫН СТАНДАРТ

9.1. Улсын дугаарыг үйлдвэрлэгчээс тогтоосон зориулалтын сууринд тэгш хэмтэй байрлуулна.

9.3. Улсын дугаарыг байрлуулах хэсгийн гадаргуу нь босоо, тэгш хавтгай байвал зохино.Улсын дугаарыг нэмэлт төхөөрөмж дээр суурилуулахгүй, бэхэлгээний боолтоос бусад байдлаар цоолохгүй, хөдөлгөөнгүй байрлуулна.Улсын дугаарыг тэш биш /төвгөр, хотгор/ гадаргуу дээр хөндийн байдлаар тогтоох буюу нугалж хэлбэржүүлэх, тээврийн хэрэгслийн эд анги, хийцийн элементийн ард далдлах, гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл, дохионы гэрлийг халхлах, тээврийн хэрэгслийн овроос илүү гаргаж байрлуулахыг хориглоно.

Зөрчлийн тухай хууль
14.7.11. Улсын дугаар нь арилсан, бүдгэрч үзэгдэх байдал нь муудсан, танихгүй бохирдсон,эсхүл дугаарыг буруу байрлуулсан тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг 10,000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 100,000 төгрөгөөр торгоно.


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 13 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 16 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 16 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 18 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 19 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 21 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 21 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19