Авто зам дээр халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж, 9.5 тонн давс, 32.5 тонн бодис цацжээ

Ц.Цэрэнбадам
2026/01/11

Нийслэл хотод орсон цасыг цэвэрлэх ажил үргэлжилж байна. Тодруулбал, нийслэлийн Баянгол дүүргийн нийтийн эзэмшлийн 62 гудамж, 846,420 м.кв зам талбайг нийт найман байгууллагын 178 ажилтан 18 машин техник, 50 бичил төхөөрөмжтэйгөөр цэвэрлэж байна. Авто зам дээр халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж, 9.5 тонн давс, 32.5 тонн бодис цацжээ.

Харин Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд халтиргаа, гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж, 61 тонн давс, 49 тонн бодис, 20 тонн дайрга цацсан бөгөөд Ар Гүнтийн даваа, Баруун турууны давааны зорчих хөдөлгөөн хэвийн, Найрамдал, Баруунсалаа, Зүүнсалааны зуслангийн бүсээр цас шуурсан байдалтай, төвийн болон Баянхошуу, Толгойтын гэр хорооллын замуудад зорчих хэсгийн хөдөлгөөн хэвийн байна.

Хан-Уул дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний нийт 14 байгууллагын 280 ажилтан нуухны машин, давс, бодисын машин зэрэг 41 машин техник, 75 бичил төхөөрөмжтэйгөөр ажиллаж байна.

Морингийн даваа, Айцын даваа, гүүрнүүдэд давс, бодис цацах ажил үргэлжилж байгаа аж. Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч та Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг чанд мөрдөн, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг анхааруулж байна.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 6 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 8 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 8 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 11 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 12 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 13 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 14 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19