Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, баталлаа

Б. Пагамдулам
2026/01/14

Засгийн газрын өнөөдрийн /2026.01.14/ хуралдаанаар  шинэчлэн боловсруулсан  “Гамшгийн аюулаас хүн ам, эд хөрөнгө, мал, амьтныг урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээний төлөвлөгөө”-г  баталжээ.

Тус төлөвлөгөө батлагдсанаар гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн үед хариу арга хэмжээг зохион байгуулах удирдлага, зохицуулалт боловсронгуй болж, гамшгаас хамгаалах алба, яам, агентлаг, аймаг, нийслэл, сум, дүүрэг болон хуулийн этгээдийн бэлтгэл, бэлэн байдал сайжран, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах нөхцөл бүрдэж байгаа аж.

Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөөтэй нийцүүлэн гамшгийн төрөл бүрээр салбар төлөвлөгөө, гамшгаас хамгаалах улсын болон орон нутгийн алба, аймаг, нийслэл, сум, дүүргийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж батлах юм. 

Монгол Улсад төдийгүй дэлхий нийтэд уур амьсгалын өөрчлөлт, хүний буруутай үйл ажиллагааны улмаас байгаль цаг уур, биологийн гаралтай аюулт үзэгдэл, гамшиг, ослын төрөл, тоо, давтамж, түүнээс учрах хохирол жил бүр өсөн нэмэгдэж, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжил, хүний эрүүл мэнд, амь нас, амьжиргаанд сөрөг нөлөө үзүүлсэн зэрэг өнгөрсөн жилүүдэд тохиолдсон цар тахал, зуд, үер зэрэг байгалийн гамшиг, аюул нь бүх шатны гамшгаас хамгаалах төлөвлөгөөг боловсронгуй болгох, удирдлага, зохицуулалтыг сайжруулах шаардлагатайг харуулж байна гэж үзжээ.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 12 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 14 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 14 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 17 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 18 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 19 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 20 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19