KFC брэндийн тамирчин ОУХМастер П.Мөрөн ДАКАР РАЛЛИ 2026 уралдаанд амжилттай оролцлоо

Л.Бямбажав
2026/01/19

KFC брэндийн тамирчин ОУХМастер П.Мөрөн авто спортын дэлхийн шилдгүүдийн тулаан болох ДАКАР РАЛЛИ 2026 уралдаанд хоёр дахь удаагаа амжилттай оролцож, эх орондоо ирлээ.

Тодруулбал П.Мөрөн нь 14 хоногийн хугацаанд нийт 8,000 км зам туулж, мотоциклын төрөлд өрсөлдсөн 115 тамирчнаас General ангилалд 29-р байр, Rally2 ангилалд 19-р байрыг тус тус эзэлж, Монголын авто спортын түүхэнд бахархалтай амжилт үзүүлээд байна.

Тэрээр олон улсын тавцанд өндөр амжилт тогтмол гаргаж ирсэн шилдэг тамирчин бөгөөд “Silk Way Rally” уралдааны гурван удаагийн аварга, “Asian Motocross” тэмцээний хүрэл медальт, “Mongolian Motocross/Enduro Rally Championship”-ын долоон удаагийн аварга юм. Мөн “Russian EM Championship” болон “Baja Mongolia” уралдаанд есөн удаа түрүүлсэн арвин туршлагатай тамирчин билээ. 

KFC брэнд тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд нийгмийн сайн сайханд чиглэсэн олон санаачилгыг хэрэгжүүлэн, эрүүл мэнд, боловсрол, спортын олон салбарт ивээн тэтгэлэг үзүүлж,  Монгол залуусын дэлхийн тавцанд гарах боломжийг дэмжсээр ирсэн. 

ДАКАР РАЛЛИ 2026 уралдаанд эх орноо төлөөлөн амжилттай оролцсон ОУХМастер П.Мөрөн болон түүний багийн хамт олонд халуун баяр хүргэж, цаашдын тэмцээн уралдаанд нь өндөр амжилт хүсье.




0
angry
0
care
0
haha
3
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 12 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 14 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 14 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 17 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 18 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 19 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 20 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19