“Талх Чихэр” ХК сар шинийн хамгийн том тавгийн идээ заслаа

Л.Бямбажав
2026/01/24

Үндэсний үйлдвэрлэгч “Талх Чихэр” ХК нь XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн хэвийн боовны үйлдвэрлэлийн нээлтээ өнөөдөр эхлүүллээ.
Жил бүрийн сар шинийн баярыг угтан зохион байгуулдаг уг арга хэмжээг морь жил гарч байгаатай холбоотойгоор “Өрнөн дэвжих ерөөлтэй цагаан сар” нэрийн хүрээнд Монголын хамгийн том хэвийн боовыг үйлдвэрлэн танилцуулсан бөгөөд өсөн дэвжих, өргөжин дэлгэрэхийн буян хишгийг даллан есөн есийн билэг ерөөл шингэсэн 81 хэвийн боовоор тавгийн идээ засаж, улс эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан 81 азай буурайд сар шинийн тавгийн идээ бэлэглэлээ.

Түүнчлэн Монгол Улсын Хүнсний манлай үйлдвэр “Талх Чихэр” ХК нь Хүнсний аюулгүй байдлын менежментийн FSSC 22000 стандартын тогтолцоог түүхий эд татан авахаас эхлээд эцсийн бүтээгдэхүүн гарах бүхий л шат дамжлагадаа нэвтрүүлсэн байдаг. Ингэснээр хэрэглэгчдийн гарт хүрч бүх бүтээгдэхүүн:
• Хүнсний аюулгүй байдал
• Эрүүл ахуйн шаардлага
• Хуурамч бүтээгдэхүүн агуулаагүй байх чанарын баталгааг бүрэн хангаж байгаа юм.
“Талх Чихэр” ХК нь ирэх жилийн идээний өнгө “АТАР”, төр хүндэтгэлийн идээ “ТҮМЭН НАСАН” залуу гэр бүлд зориулсан “ӨВ СОЁЛ”, өнөд оршихуйн бэлгэдэл “ЯЗГУУР” зүсэлттэй хэвийн боов гэсэн дөрвөн төрлийн хэвийн боовыг үйлдвэрлэж байгаа бөгөөд Монгол арвайн гурил, шингэн сүүгээр шанзалж хэвлэсэн Шанзтай еэвэнг “Талх Чихэр” ХК 250 граммаас эхлээд 6кг хүртэлх хэмжээтэйгээр хийж байна.

Монголчууд сар шинийн битүүний өдөр нар жаргахаас өмнө тавгийн идээгээ жаргалаар эхлүүлж, жаргалаар төгсгөн засдаг уламжлалтай. Ингэхдээ тавгийн идээний дотор талыг дүүргэсэн ширхгийн тоогоор арвижин дэвжихийг бэлгэдэж, олон ширхэгтэй боорцог болон цагаан идээгээр дүүргэдэг билээ. Энэ нь байгаль дэлхий, буянт малынхаа ашиг шимд талархаж байгаагийн илэрхийлэл юм. Иймээс сар шинийн тавгийн идээний голыг дүүргэх АРВИЖИХ боорцгийг худалдаанд гаргаж байна.



0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 12 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 14 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 14 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 17 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 18 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 19 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 20 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19