“Парламентын боловсрол” хөтөлбөрийн аялалд 152 дугаар сургуулийн сурагчид хамрагдлаа

Л.Бямбажав
2026/01/24

УИХ-ын Тамгын газраас зохион байгуулдаг “Парламентын боловсрол” хөтөлбөрийн “УИХ-ын үйл ажиллагаа, Төрийн ордон”-той танилцах аялалд Нийслэлийн ерөнхий боловсролын 152 дугаар сургуулийн 12Б ангийн сурагчид хамрагдав.

“Парламентын боловсрол” хөтөлбөр нь ардчилсан тогтолцоонд парламентын гүйцэтгэх үүрэг, хууль тогтоох байгууллагын үйл ажиллагааг хүүхэд, залуучууд, олон нийтэд цогц, системтэйгээр ойлгуулах, парламентын үйл ажиллагаа ил тод, төлөөллийг хангасан, үр нөлөөтэй байх ач холбогдлыг таниулах зорилготой юм.

Уг хөтөлбөрийг Швейцарын хөгжлийн агентлагийн “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” дэд төслийн дэмжлэгтэй УИХ-ын Тамгын газраас 2021 оноос эхлэн хэрэгжүүлж байна. “УИХ-ын үйл ажиллагаа, Төрийн ордон” танилцах аяллыг 2022 оны аравдугаар сарын 25-ны өдрөөс зохион байгуулж буй.

Энэхүү танилцах аяллаар дамжуулан хүүхэд, өсвөр үеийнхэнд парламентат ёс, хууль тогтоох үйл явцын талаарх суурь мэдлэгийг олгохын зэрэгцээ хууль тогтоох үйл ажиллагаанд оролцох мэдлэг, чадвартай, идэвхтэй иргэдийг төлөвшүүлэхэд чиглэж байна.

Уг аялалд ерөнхий боловсролын сургуулийн 6 дугаар ангиас дээш буюу 12 наснаас дээш насны сурагчид хамрагддаг. Өнгөрсөн оны байдлаар давхардсан тоогоор 190 гаруй сургуулийн 6700 гаруй сурагч энэхүү хөтөлбөрт хамрагджээ.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 12 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 14 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 14 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 17 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 18 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 19 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 20 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19