“Нипах вирусийн улмаас Энэтхэгээс ирэх зорчигчдын эрүүл мэндийн хяналтыг чангатгалаа

Л.Бямбажав
2026/01/29

Энэтхэгийн Баруун Бенгал мужид хүний аминд аюултай “нипах” гэдэг вирусний халдвар дэгдсэнтэй холбоотойгоор Азийн зарим улсууд Энэтхэгээс ирж буй зорчигчдыг сайтар шалган нэвтрүүлж байна.

Баруун Бенгалаас ирж буй нислэгүүдийг хүлээн авдаг Тайландын нисэх онгоц буудлуудад ням гаргаас эхлэн зорчигчид эрүүл мэндийн маягт бөглөж байгаа бол Непал улс нийслэл Катмандугийн нисэх онгоцны буудал төдийгүй хуурай замын боомтуудаар нэвтэрч буй бүх хүнд эрүүл мэндийн үзлэг хийж байгаа ажээ. Мөн Киргиз, Казахстан, Узбекистаны хил дээр эрүүл мэндийн хяналтыг чангатгасан байна.

Халдвар тархсан тухайд, нэгдүгээр сарын эхээр Баруун Бенгалын нэгэн эмнэлгийн таван ажилтан уг вирусний халдвар авсан ба нэг хүний биеийн байдал маш хүнд байгаа юм. Түүнтэй хавьталд орсон 110 хүнийг хөл хорионд оруулжээ.

Нипах вирус амьтнаас хүнд халддаг байж магадгүй бөгөөд энэ өвчнөөс сэргийлэх вакциныг гарган аваагүй, эмчилгээний аргыг боловсруулаагүй байгаа тул нас барах магадлал маш өндөр буюу 40-75 хувьтай байгаа юм.  

Нипах вирусээр өвчилсний шинж тэмдгүүд

Энэхүү вирус амьтнаас буюу гахай, сарьсан багваахайгаас хүнд халдварласан байх магадлалтай. Мөн бохирдсон хүнсээр дамжин хүнээс хүнд халдварладаг байна. Иймээс цар тахал дэгдэх эрсдэл өндөр байгаа тул Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нипахыг Covid-19 ба зика вирусний нэгэн адилаар хамгийн аюултай 10 өвчний жагсаалтад оруулжээ.

Уг өвчний шинж тэмдгүүд янз бүрийн байдлаар илэрдгээс гадна огт шинж тэмдэггүй байх тохиолдол бий гэнэ. Түгээмэл шинж тэмдгүүд гэвэл, халуурах, толгой өвдөх, булчин өвдөх, бөөлжих, хоолой өвдөх зэрэг юм. Зарим тохиолдолд байнга нойрмоглох, ухаан самуурах, хатгаа тусах шинж тэмдгүүд илэрдэг байна. Өвчин хүндэрсэн тохиолдолд амь насанд аюултай энцефалит өвчин буюу тархины үрэвсэл үүсэх магадлалтай.

Нипах вирусний халдвар анх 1998 онд Малайзын гахайн фермүүдэд дэгдэж, улмаар хөрш Сингапурт тархсан байна. Уг вирусийг анх дэгдсэн тосгоны нэрээр нипах гэж нэрлэжээ. Эхний тархалтаар 100 гаруй хүн нас барсны дараа 1 сая гаруй гахайг устгалд оруулсан байна. Түүнчлэн 2001 оноос хойш Бангладешт вирусний халдвар авсан 100 гаруй хүн амиа алджээ. Мөн өмнө нь Энэтхэгийн Баруун Бенгал мужид 2001 ба 2007 онуудад, Керала мужид 2018 онд халдвар тархаж байв. 


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 12 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 14 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 14 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 17 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 18 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 19 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 20 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19