Сар шинийн барилдаан ирэх сарын 9-нд эхэлнэ

Л.Бямбажав
2026/01/29

Монголын үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сард зохион байгуулах үйл ажиллагаа болон барилдааны хуваарийг албан ёсоор танилцууллаа.

Жил бүрийн хоёрдугаар сард шинийн баярт зориулсан цуврал барилдаан багтдагаараа онцлогтой. Тэгвэл билгийн тооллын XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаан, үйл ажиллагаа ирэх сарын 9-нөөс албан ёсоор эхлэх юм байна. Тодруулбал, өсвөрийн бөхийн барилдаанаар эхэлнэ. Түүнчлэн сар шинийн цувралд улс, аймаг, цэрэг, сумын цолтой ахмад бөхчүүдийн барилдааныг энэ жил анх удаа оруулж иржээ. Тэгвэл сар шинийн баярт зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаан ирэх сарын 16, 17-нд болно. Хуваарийг танилцуулъя.

Хоёрдугаар сарын 1

Хавдрын эсрэг дэлхийн өдөрт зориулсан, Хавдрын эсрэг үндэсний зөвлөлийн нэрэмжит сумын цолтон болон залуу бөхчүүдийн уламжлалт барилдаан /11:00 цагт/

Хоёрдугаар сарын 7

Баянхонгор аймгийн Шинэжинст сумын түүхт 70 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан /13:00 цагт/

Хоёрдугаар сарын 8

Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, сар шинийн сорилго Улс, аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан /13:00 цагт/

Хоёрдугаар сарын 9

Сар шинийн баяр зориулсан өсвөрийн бөхийн барилдаан /13:00 цагт/

Хоёрдугаар сарын 9

Сар шинийн баяр зориулсан Ахмад бөхчүүдийн барилдаан /13:00 цагт/

Хоёрдугаар сарын 10

Тарвалин хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан /11:00 цагт/

Хоёрдугаар сарын 11

Сар шинийн баярт зориулсан аймаг, цэргийн начин, харцага цолтнуудын барилдаан /11:00 цагт/

Хоёрдугаар сарын 12

Сар шинийн баярт зориулсан бөхчүүд, бөхийн зүтгэлтнүүд оролцсон шатрын тэмцээн /12:00 цагт/

Хоёрдугаар сарын 12

Дашчойлин хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан Аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдаан /11:00 цагт/

Хоёрдугаар сарын 13

Сар шинийн баярт зориулсан шагайн харвааны тэмцээн /09:00 цагт/

Хоёрдугаар сарын 14

Сар шинийн баярт зориулсан бөхчүүдийн шагайн харвааны тэмцээн /09:00 цагт/

Хоёрдугаар сарын 15

Сар шинийн хүчит бөхийн барилдаанд оролцох аймаг, цэрэг, сумын цолтой бөхчүүдийн эрхийн барилдаан /13:00 цагт/

Хоёрдугаар сарын 16

Билгийн тооллын XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан “лс, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдааны нэг, хоёрын даваа /13:00 цагт/

Хоёрдугаар сарын 17

Билгийн тооллын XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан “лс, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдааны 3-8 даваа /13:00 цагт/

Хоёрдугаар сарын 27

Баянхонгор аймгийн золголтод зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаан /13:00 цагт/

Хоёрдугаар сарын 28

Булган аймгаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит Улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаан /13:00 цагт/ тус тус болно.


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 12 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 14 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 14 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 17 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 18 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 19 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 20 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19