Оюунлаг сургууль ISO 21001:2025 стандартыг Монгол Улсад анх удаа авлаа

Л.Бямбажав
2026/01/29

Оюунлаг сургууль ISO 21001:2025 боловсролын байгууллагын чанарын стандартыг   Монгол Улсад анх удаагаа мөн ISO 9001:2015-ын Чанарын менежментийн тогтолцолцоо стандартуудыг амжилттай нэвтрүүлэн хэрэгжүүлсэн гэрчилгээг  МонСерт тохирлын үнэлгээний байгууллагаас зүгээс гардуулан өглөө.

“Монсерт” ХХК-ийн захирал Г.Билгүүн ISO стандартуудын ач холбогдол, боловсролын байгууллагын удирдлага, сургалтын чанарт үзүүлэх бодит үр нөлөөний талаар үг хэллээ. Тэрбээр ISO 21001 стандарт нь боловсролын байгууллагын удирдлагыг суралцагч төвтэй байдлаар хөгжүүлэх, сургалтын чанар, хүртээмж, тасралтгүй сайжруулалтыг системтэй хэрэгжүүлэхэд чиглэдэг олон улсын чухал стандарт гэдгийг онцолсон юм. Сертификатыг Оюунлаг сургуулийн гүйцэтгэх захирал Б.Уянзориг гардан авч, энэхүү стандартуудыг нэвтрүүлэх үйл явц нь сургуулийн удирдлага, сургалтын орчин, өдөр тутмын үйл ажиллагааны бодит сайжруулалт болсныг тэмдэглэв. Мөн энэхүү амжилт нь удирдлагын багийн системтэй бодлого, багш ажилчидын хамтын хүчин чармайлт, эцэг эхчүүдийн итгэл дэмжлэг, сурагчдын идэвх оролцооны бодит үр дүн болохыг онцоллоо.


 Харин ISO 21001:2025 стандарт нь боловсролын байгууллагын удирдлагыг сурагч төвтэй байдлаар зохион байгуулах, сургалтын чанар, хүртээмж, тасралтгүй сайжруулалтыг тогтолцооны түвшинд хэрэгжүүлэхэд чиглэдэг бол ISO 9001:2015 стандарт нь байгууллагын үйл ажиллагааг ил тод, тогтвортой, чанартай хэрэгжүүлэх суурь менежментийн тогтолцоог бүрдүүлэхэд голлон анхаардаг учиртай. МонСерт тохирлын үнэлгээний байгууллагын зүгээс Оюунлаг сургуулийн хамт олонд цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөж, олон улсын стандартын дагуу боловсролын чанарыг тасралтгүй дээшлүүлэх үйл хэрэгт нь амжилт хүссэн юм. Цаашид Оюунлаг сургууль нь шинэ цаг боловсролын шинэчлэлийг хийх, сургалтын чанарыг тасралтгүй сайжруулах, боловсролын үйл ажиллагаагаа олон улсын жишигт нийцүүлэх, сурагчдын хөгжилд чиглэсэн удирдлагын тогтолцоог  бэхжүүлэх зорилгоо тууштай хэрэгжүүлэх болно.


1031
angry
2
care
0
haha
2
liked
1
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 12 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 14 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 14 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 17 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 18 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 19 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 20 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19