Байгаль эхээ сэргээх санхүүжилт татах боломж cop-17

Л.Бямбажав
2026/02/02

Зуны дэлгэр сайхан цагаар эх оронд минь урьд өмнө болж байгаагүй олон улсын том хурал болно. Энэ бол Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 юм.

Эх болсон байгаль орчноо нөхөн сэргээх том боломж болсон уг хурлын үеэр зохион байгуулагч орны хувьд хөрөнгө оруулалт, санхүүжилт татах бүрэн боломжтой.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, COP17 Зохион байгуулах Үндэсний хорооны дарга Б.Батбаатар “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа “Монгол Улс COP17 хурлаас 1-1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татахыг зорьж, төлөвлөж байна” гэж мэдэгдсэн.

Хурлын үеэр урт хугацааны бодлогын санаачилга танилцуулж, хөрөнгө босгох, байгаль орчны салбарын урт хугацаанд хэрэгжих чанартай төслүүдийг эхлүүлэх зорилго тавьжээ.

Ер нь COP зохион байгуулсан улсууд багагүй хэмжээний хөрөнгө оруулалт татаж ирсэн байдаг. Энэтхэг улс 26 сая га газрыг нөхөн сэргээх төсөл эхлүүлж, 1.5 тэрбум ам.доллар, Котд’Ивуар улс Африк тивийг ногооруулах замаар цөлжилттэй тэмцэх бүсийн санаачилгыг “Африкийн Ногоон бүс” нэртэйгээр хэрэгжүүлж 2.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татсан.

СOP16-ын үеэр 2024 онд Саудын Арабын хаант улс олон улсын хэмжээнд “Ганд тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх түншлэл”-ийг хэрэгжүүлэхээр санаачлан 12.15 тэрбум ам.долларын амлалтыг баталгаажуулжээ.

Манай улсын хувьд 197 орны 10 мянга шахам хүн оролцоно гэж тооцож буй COP17-ын үеэр “Газар-Ус-Мод" сэдвийн хүрээнд тодорхой санаачилгуудыг танилцуулна.

Хуралд оролцохоор ирэх хүмүүс зардлаа өөрсдөө даана. Аялал жуулчлалын хүрээнд орж ирдэг бүх орлогууд буюу идэх хоол, уух ундаа, худалдан авалт бүр бидэнд ашигтай.

COP17-д төрийн өндөр дээд түвшний удирдагчид, байгаль орчны салбарынхан, иргэний нийгмийн байгууллагынхан, хувийн хэвшлийнхэн гээд төрөл бүрийн хүмүүс оролцоно. Ирсэн гадаадын зочин бүр тухайн салбарынхантайгаа яриа өрнүүлж, хамтран ажиллах хэтийн төлөвөө  “зурах” нь мэдээж. Төрийн хүрээнд л ярилцаад өнгөрөх биш, хувийн хэвшлийнхэн маань энэ хүрээнд хөрөнгө оруулалт татах бүрэн боломжтой гэсэн үг. Мэдээж гадаад улс руу яваад хөрөнгө оруулагч хайж байснаас эх оронд минь тухайн чиглэлд хамтран ажиллах зорилгоор ирсэн хүнтэй ирээдүйд хэрхэх тухай нийтээр хэлэлцэх ийм том арга хэмжээний үеэр санал солилцож, түнш олох нь ховор тохиолдох таатай нөхцөл юм.

Мөн гадаад харилцаа, аялал жуулчлал, эрчим хүч гээд олон чиглэлд хамтын ажиллагааны боломжууд нээгдэнэ.  

Агаарын бохирдлоо хэрхэх вэ гэдэг бол бидний хамгийн том асуудал. Гэтэл бид тэр “бохирдлоо зарах” ч боломж байна.

Ногоон эдийн засаг гэдэг нь байгаль орчноо нөхөн сэргээж, сайжруулах бүрд авч болох санхүүжилт юм аа гэж энгийнээр ойлгож болно. Дэлхий дахины асуудал болоод байгаа хүлэмжийн хийгээ бууруулсан хэмжээгээрээ хөгжсөн орнуудаас санхүүжилт авах боломж байна. Өнгөрсөн онд Бразилд болсон COP30-ын үеэр хүлэмжийн хийг бууруулах зорилгоор чулуужсан түлшнээс татгалзах замын зураглалыг гаргах талаар нэлээд “ширүүхэн” ярилцсан. Манай улсын хувьд ч байгаль орчинд ээлтэй олон санал санаачилгууд хэрэгжээд явж байгаа. Тэр хэрээрээ санхүүжилт татангаа байгаль орчноо хамгаалах, хорт утаанаас салах гээд олон талын ач холбогдолтой.

Саяхан даа, УИХ-ын дарга Н.Учрал Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутагт “Эрдэнэнар” нарны цахилгаан станцад ажилласан. Монголд анх удаа дотоодын хөрөнгө оруулалтаар үндэсний инженерүүд бие даан хэрэгжүүлсэн онцлогтой тус нарны цахилгаан станцын төслийн хүрээнд “Солар Повер Монголиа” ХХК Монгол Улс, Япон Улсын Засгийн газрын хамтарсан кредит олгох Joint Credit Mechanism (JCM) хөтөлбөрт хамрагдаж, хүлэмжийн хийг бууруулсны урамшуулал хүртсэн гэж захирал Г.Жавхлантуг нь хэлсэн юм.

Манай компаниуд хүлэмжийн хийг бууруулсны урамшууллыг хүртээд эхэлсний нэг жишээ энэ. Цаашдаа ч олон компаниуд энэ мэтээр хөрөнгө татах боломжтой. Тэр хэрээрээ байгаль орчинд ч ээлтэй байх нь ойлгомжтой.   

Олон улсын донор байгууллага, хөгжлийн банкныхан, хөрөнгө оруулагчид Монгол руу ирж, нөхөн сэргээлт, усны менежмент, ойжуулалт, ногоон ажлын байр, сэргээгдэх эрчим хүч зэрэг төсөл хөтөлбөрүүдэд бодит хөрөнгө оруулалт хийх нөхцөл COP17-г зохион байгуулснаар бүрдэнэ гэж үзэж байгаа.

Манайхан энэ томоохон арга хэмжээг амжилттай зохион байгуулахыг хичээж, гадаадын бүх түвшнийхэнд нөхцөл байдлаа танилцуулж, чармайн ажиллаж байна. Зуны дэлгэр сайхан цагт 12 өдрийн турш маш олон хэлэлцүүлэг өрнүүлэх COP17-ын үеэр уур амьсгалын болон газрын доройтлын эсрэг тодорхой санаачилга гаргаж, үр дүнтэй төслүүдээ танилцуулж чадвал хурлын дараа нөхөн сэргээлт, усны нөөцийн төсөл, урт хугацааны санхүүжилтүүд татах бүрэн боломжтой юм. Зөвхөн санхүүжилтээр тогтохгүй Монгол Улсаа таниулах, үр хойчдоо үлдээх эх нутаг, байгаль  дэлхийгээ нөхөн сэргээх ховорхон боломж билээ.  

Зохион байгуулагч орны хувьд COP17-оос хэр зэрэг үр өгөөж хүртэх нь монголчууд бидний эв нэгдэл, ажлын уялдаа, зохион байгуулалт, хүр бүрийн хүчин зүтгэлээс шалтгаална.


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 12 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 14 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 14 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 17 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 18 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 19 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 20 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19