Өнгөрсөн долоо хоногт 129,258 зөрчлийг шийдвэрлэсэн байна

Л.Бямбажав
2026/02/02

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт 20,597 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж, өнгөрсөн долоо хоногт (2026.01.26-аас 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрүүдэд) 816 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.

Хүний амьд явах эрхийн эсрэг 12, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 289, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 20, Өмчлөх эрхийн эсрэг 312, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 11, Хүрээлэн байгаа орчны эсрэг 15, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 142, бусад 15 хэрэг байна. 

Зөрчлийн шинжтэй 129,135 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 129,258 зөрчлийг шийдвэрлэсэн байна. 

Нийт шийдвэрлэсэн зөрчлийн 127,870 зөрчлийг эрх бүхий албан тушаалтнаас буюу цагдаагийн алба хаагч шийдвэр гаргаж, 1388 зөрчлийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна. 

Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 3440, Танхайрах 422, Хүний биед халдах 283, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 347, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 123,253, бусад 1513 зөрчил байна.

Эдгээрээс хүүхдийн эрхийг зөрчсөн 68 иргэнд 20,100,000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 278 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.

Шийдвэрлэсэн хэргээс гэмт хэрэг, зөрчлөөс сэрэмжлүүлэх үүднээс дурдвал: Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт хүний амь насыг зэвсгийн чанартай зүйл буюу хутга ашиглан хохироосон нийт 5 хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгавар болгон шүүх рүү шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүллээ.  Тухайлбал Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт 2025 оны 12 дугаар сарын 06-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий хүний гуяны дотор талд хутгалж, улмаас амь насыг нь хохироосон хэрэгт тус аймгийн цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагааг явуулж, иргэн А-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, хэргийг тус аймгийн Прокурорын байгууллагад шилжүүллээ.   Мөн өнгөрсөн 7 хоногт Дорнод, Сэлэнгэ, Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн хүний амь насыг зэвсгийн чанартай зүйл ашиглан хохироосон нийт 4 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж, шүүх рүү шилжүүлсэн.  Дээрх хүний амь насыг санаатай хохироосон хэргүүдийг үйлдсэн этгээдүүд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдоод байна. 

Өнгөрсөн онд цагдаагийн байгууллагаас Хүний амь насыг хохироосон 186 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулсан.  2025 онд нийт бүртгэгдсэн гэмт хэргийн 16.1 хувь буюу 7659 гэмт хэргийг иргэд согтуугаар үйлдсэн байна. 

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.

0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 12 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 14 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 14 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 17 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 18 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 19 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 20 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19