Гарал үүсэл тодорхойгүй согтууруулах ундааг борлуулах, түүгээр үйлчилсэн 34 зөрчил илрүүллээ

Л.Бямбажав
2026/02/02

Цагдаагийн байгууллагаас согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, иргэд, олон нийтэд архи, согтууруулах ундааны хор уршгийг таниулах, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, зөв хэвшил, хандлагад уриалж, гарч болзошгүй гэнэтийн осол, гэмтэл, осголт зэрэг эсдэлээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хяналт шалгалт хийх зорилгоор Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газартай хамтран энэ оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс “Цахим-архи худалдаа” тусгай арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Арга хэмжээний хүрээнд архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж болон холбогдох хууль, журмын хэрэгжилтийг хангуулж, хуурамч архи согтууруулах ундааны зүйл болон хууль бусаар худалдаалж байгаа эсэхийг хамтарсан хяналт шалгалтаар илрүүлж, зөрчил гаргасан иргэн, хуулийн этгээдэд хариуцлага тооцох, дахин зөрчил гаргуулахгүй байх чиглэлээр мэдэгдэл, шаардлага, зөвлөмж, даалгавар хүргүүлж, биелэлтийг тооцон ажиллаж байна.

Өнгөрсөн 7 хоногт хамтарсан хяналт шалгалтад цагдаагийн байгууллагын 607, Татварын байгууллагаас 77 албан хаагч ажиллаж 1.693 аж ахуйн нэгж, 2.088 иргэнийг шалгаж, гарал үүсэл тодорхойгүй архи, согтууруулах ундаа зөрж, борлуулсан, түүгээр үйлчилсэн 34 зөрчил илрүүлж, 259 ширхэг 175 литр архи, 215 ширхэг 238 литр шар айраг, бусад, 87 ширхэг 74 литр виски, конъяк согтууруудах ундааг түр хураан авч 2 аж ахуйн нэгжийг 10 сая төгрөгөөр, 8 иргэнийг 4 сая төгрөгөөр тус тус торгож, 7 зөрчлийг харьяаллын дагуу Татварын байгууллагад шилжүүлэн ажилласан байна. Иргэд Та бүхэн хууль, дүрмийг чанд мөрдөж, архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэхгүйгээр сар шиний баяраар гарал үүсэл тодорхойгүй архи, согтууруулах ундаа худалдан авахгүй байхыг зөвлөж байна


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 12 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 14 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 14 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 17 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 18 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 19 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 20 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19