Реппер Тришна:Гохыг нь би биш нийгэм дарсан

Б.Хонгорзул
2026/02/04

Реппер Тришна: Гохыг нь би биш нийгэм дарсан

Автобусанд хэн нэгэн хичээлээ хийж, ном уншиж болохгүй. Аль нэг буланд уйлж, хаа нэг газарт дуулж болохгүй. Биеэ өмөөрч, хамгаалж болохгүй. Хүссэнээрээ хувцаслаж, ганган хээнцэр алхаж болохгүй. Муу, муухай харагдаж бүр болохгүй.Энэ бүхнийг ямар гэгээлэг, сайхан юм бэ, яасан хэцүү, өрөвдмөөр, муухай юм бэ гэдэг үгсээр халхавчилдаг. Хэний ч хамаагүй зургийг дарж, бичлэгийг нь зөвшөөрөлгүй хийдэг, нийгмийн сүлжээнд цацдаг, хаяж өгдөг сүрэг бий болсон.Магадгүй танд ч хамаатай байж мэднэ.Өөрөөр хэлбэл энэ нийгэмд амьдарч буй хэнд ч хувийн гэх орон зай асар бага, маш хязгаарлагдмал болсон. Өдөр, шөнөгүй хэн нэгнийг сошиалаар шүүж, цензурдэж байна. Сүүдэрт нь буруугүй буруутнууд олон болж, нийгмээс шахагдаж, золионд явж, бүр торны цаана хоригддог болсон. Энэ гэхдээ төгсгөл биш. Төгсгөл нь үхэл рүү түлхдэг. Бидний нийтлэг үнэн төрх, бодит дүр зураг ийм байна. Гэхээр хэнд ч хамаатай сэдэв болж таарч байгаа биз! Энэ бүхнийг орчин үеийн шилдэг залуу, “галзуу” реппер Тришна “Нийгмийн дайсан” гэх шинэ уран бүтээлдээ ч тусгажээ. Энэхүү уран бүтээл нь удахгүй нээлтээ хийх “Нийгмийн дайсан” киноны албан ёсны дуу юм байна. Уг дуунаас дараах мөртүүдийг онцлон хүргэе. 


-Хэн нь дайсан хэн нь найз юм, мэдэхээ ч байлаа
Өглөө орноосоо өндийнө, бие минь сэрэхээ ч байлаа
Өлсөж байгаа ч урдах хоолоо идэхээ ч байлаа
Бүгд л надад дургүй, хурдан үхээч гэцгээж байлаа
Уг нь би тийм муухай зүйлийг өөрийн гараар хийгээгүй юм аа
Бүгд намайг буруу бодно, юу болсныг хэн ч мэдээгүй юм аа
Багаасаа би мөрөөдөж байсан бас тэгээд биелээгүй юм аа
Та нарын хэл амыг чинь хамаа давах гээд би дийлээгүй юм аа
-Буугаа гартаа барьж толгойруу нь чиглүүлсэн
Гохыг нь би биш ээ нийгэм дарсан
Өөртөө би буруу өгч
буруугаа буруу өгч илүү үйлдэл хийсэн нийгмийн дайсан
Удахгүй намайг тэд мартана гэж бодохоор л сэтгэл санаа харин тайвширсан
Дээрээс нь бүгдийг нь харж байхад
гунигтай над шиг хүн олон байсан

-Нэг хүнийг нэлээн хүмүүс алж байхыг үзэв

Амтай болгон муулаад байхыг харж суухад хэцүү
Тэсэхгүй тэр өөрийн амиа өөрийн гараар гүйцээв
Гэмгүй амь гэтэж яваад гэнэт хүнтэй дүйцэв
Фэйсбүүкээр шүүдгээ хэзээ болих юм
Үнэн гэдгээ сүүлдээ хаанаас ч олох юм

Ухаан сууж, ялаа алж хэзээ ч том болох юм…




0
angry
0
care
0
haha
5
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 15 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 17 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 17 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 20 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 21 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 22 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 23 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19