О.Саранчулуун Хэнтий аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнуудтай уулзлаа

Б.Хонгорзул
2026/02/05

УИХ-ын гишүүн О.Саранчулуун Хэнтий аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнуудтай уулзаж, тулгамдсан асуудлыг сонсож ажиллав

Хэнтий аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнуудтай уулзалт зохион байгуулж, тэдний санал хүсэлт, тулгамдсан асуудлыг сонсож ажиллалаа.

Уулзалтад УИХ-ын гишүүн М.Ганхүлэг, Хэнтий аймгийн Засаг даргын зөвлөх Г.Тайванжаргал, холбогдох албаныхан, иргэдийн төлөөлөл хамтран оролцлоо. Уулзалтын үеэр иргэдээс дараах санал, асуудлуудыг хөндөн ярив. 

  •  Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зорилтот орон сууц бий болгох

  • Соёл, хөгжлийн төв байгуулах

  • Цахим шилжилтийн хүртээмжийг сайжруулах

  • Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ бага, санхүүгийн баталгаагүй байдал

  • Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолт оновчгүй, хүртээмж дутмаг

  • Групп тогтоолтын сунгалт байнга хийгддэг нь хүнд суртал үүсгэдэг зэрэг асуудлууд багтлаа. 

Цаашид хүртээмжтэй, хүн бүрт ээлтэй нийгмийг бий болгохын төлөө иргэдийн дэвшүүлсэн санал хүсэлтийг холбогдох байгууллагуудад уламжилж, хамтран ажиллахыг уулзалтад оролцогчид илэрхийллээ. Уулзалтад идэвхтэй оролцож, зорин ирж санал бодлоо хуваалцсан хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнууддаа талархал илэрхийлье. Уулзалтыг зохион байгуулсан Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газар, төлөөллүүддээ баярлалаа.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 13 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 16 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 16 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 18 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 19 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 21 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 21 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19