Өнгөрсөн долоо хоногт 164,781 зөрчлийг шийдвэрлэлээ

Л.Бямбажав
2026/02/09

Цагдаагийн байгууллагаас 2026 оны 01 дүгээр сард 45,800 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж, өнгөрсөн долоо хоногт (2026.02.02-оос 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрүүдэд) 582 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.  

Хүний амьд явах эрхийн эсрэг 5, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 225, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 20, Өмчлөх эрхийн эсрэг 221, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 11, Хүрээлэн байгаа орчны эсрэг 10, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 79, бусад 11 хэрэг байна. 

Зөрчлийн шинжтэй 164,532 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 164,781 зөрчлийг шийдвэрлэсэн байна. 

Нийт шийдвэрлэсэн зөрчлийн 163,565 зөрчлийг эрх бүхий албан тушаалтнаас буюу цагдаагийн алба хаагч шийдвэр гаргаж, 1216 зөрчлийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна. 

Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 2930, Танхайрах 34, Хүний биед халдах 231, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 368, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 159,316, бусад 1902 зөрчил байна.

Эдгээрээс хүүхдийн эрхийг зөрчсөн 55 иргэнд 16,500,000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 289 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.

Шийдвэрлэсэн хэргээс гэмт хэрэг, зөрчлөөс сэрэмжлүүлэх үүднээс дурдвал:

Хэргийг тодруулбал цагдаагийн байгууллагад өнгөрсөн оны 10 дугаар сард Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байх орон сууцны гадна хогийн цэг дээр даавуунд ороосон нярайн цогцос байна гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.  Алба хаагчид хэргийн газарт ажиллаж, амь хохирсон нярайн эхийг олж тогтоох чиглэлээр шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг явуулж сэжигтэй этгээд Т-г олж тогтоон, мөрдөн шалгах ажиллагааг тус дүүргийн цагдаагийн газраас явуулсан.  Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтаар иргэн Т-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.5 дугаар зүйлд зааснаар яллагдагчаар татаж, хэргийг өнгөрсөн 7 хоногт шүүх рүү шилжүүлэх саналтай Прокурорын байгууллагад шилжүүлсэн.        Өнгөрсөн 2025 онд цагдаагийн байгууллагаас “Эх нь нярай хүүхдээ алах” 4 гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж, 3 хүнийг яллагдагчаар татсан байна.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 12 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 14 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 14 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 17 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 18 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 19 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 20 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19