Аж үйлдвэр эрдэс баялгийн яам ажлын хэрэгжилт тулгамдсан асуудлуудыг хэлэлцлээ

Л.Бямбажав
2026/02/10

АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН ЯАМ 2026 ОНЫ 02 ДУГААР САРЫН 09-НИЙ ӨДӨР ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ХУРАЛДААНАА ЗОХИОН БАЙГУУЛЖ, САЛБАРЫН АЖЛУУДЫН ХЭРЭГЖИЛТ, ТУЛГАМДСАН АСУУДЛУУДЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ.

Хурлыг Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв удирдан явуулж, 2026 оныг Эдийн засгаа өргөтгөх, эрх зүйн шинэчлэлтийн жил болгон зарлаж буйг онцоллоо.

Монгол Улсын эдийн засгийн томоохон тулгуур болсон уг салбарын эрх зүйн орчин нь өнөөгийн цаг үеийн нөхцөл байдалд нийцэн шинэчлэгдэж, боловсронгуй болох шаардлагатайг тэмдэглэж, цаашид эдийн засгийг өргөтгөх, өсөлтийг дэмжих илүү өргөн боломжууд бий болно гэдгийг онцлон мэдэгдэв.

Мөн харьяа газар, нэгжүүдийн ажлын гүйцэтгэл, цаг үеийн тулгамдсан асуудал, холбогдох мэдээлэлтэй танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар дараах чиглэл, үүргийг холбогдох нэгж, албан тушаалтнуудад өглөө.

Үүнд:
Олон улсын байгууллагуудтай байгуулсан санамж бичгүүдийн нэгдсэн жагсаалтыг гаргаж, тэдгээрийн хэрэгжилтийн явц, үр дүнг дүгнэсэн тайланг тогтмол боловсруулах;

2026 оны онцлох, ач холбогдол бүхий ажлуудыг тодорхойлсон үйл ажиллагааны төлөвлөгөөг гаргах;

Албан хаагчид хууль тогтоомжийн дагуу ХАСХОМ буюу хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгийг хугацаанд нь үнэн зөв, бүрэн мэдүүлэхэд онцгойлон анхаарч, хяналт, зохион байгуулалтыг сайжруулах;

Салбарын хүрээнд хийж хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ, ажлын үр дүнг олон нийтэд нээлттэй, ойлгомжтой байдлаар хүргэх, сурталчлах, таниулах ажилд яам болон харьяа байгууллагууд идэвх санаачилгатай оролцох;
Дотоод зохион байгуулалтын хүрээнд албан хаагчдад үүрэг, даалгаврыг “Эйбл” дотоод цахим сүлжээгээр хугацаатайгаар өгч, түүний хэрэгжилтийн тайланг долоо хоног бүр нэгтгэн танилцуулж хэвших;

Яамны дотоод журамд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбогдуулан газар, хэлтсийн дарга нар нийт албан хаагчдын санал, онцлог хэрэгцээг тусгасан саналуудыг нэгтгэн боловсруулах ажлыг зохион байгуулна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 12 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 14 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 14 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 17 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 18 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 19 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 20 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19