Сар шинийн баярт зориулсан ахмадын барилдаанд дархан аварга А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртлээ

Л.Бямбажав
2026/02/10

Сар шинийн баярт зориулсан ахмадын бөхийн барилдаанд Монгол Улсын Дархан аварга А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртлээ.  Дархан аварга А.Сүхбат, Улсын начин Л.Цэвээн, Д.Цогзолдорж тэргүүтэй улс, аймгийн цолтой, 50-аас дээш насны 21 бөх зодоглосон юм. Дархан аварга А.Сүхбат аймгийн арслан Ч.Эрдэнэчулууныг зургаа даван түрүүлж их шөвөгт аймгийн начин Б.Пүрэвсүрэн үлдэв.

Тус барилдаанд түрүүлсэний дараагаар сэтгэгдлээ хуваалцахдаа “Монгол бөхийн өргөөнд барилдах шийдвэрийг өчигдөр л гаргасан. Хүү минь өсвөрийн барилдаанд зодоглохоор болж, тэр үеэр ахмадын барилдаан болох гэж байгааг мэдсэн юм. Ойрд барилдаагүй ч үеийн, хамт барилдаж явсан бөхчүүдтэйгээ барилдаж, хөлсөө гаргах бодолтойгоор бүртгүүлсэн. Идэр залуу нас минь дурсамж болон үлдсэн энэ Бөхийн өргөөнд дахин барилдсандаа баяртай байна. Намайг дэмждэг хүмүүс ирж баяр хүргэсэнд чин сэтгэлээсээ талархаж байна.

Удахгүй болох сар шинийн баяраар Монгол түмэн минь элбэг дэлбэг, сар шинэдээ сайхан шинэлээрэй. Сайхан амьдрахын ерөөлийг өргөе” хэмээн мэнд дэвшүүллээ


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 9 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 11 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 11 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 14 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 15 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 16 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 17 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19