УИХ-ын дарга Н.Учрал Монгол Улс, Евразийн Эдийн засгийн холбооны бизнес хэлэлцүүлэгт оролцож үг хэллээ

Л.Бямбажав
2026/02/10

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын Оросын Холбооны Улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна. Тэрбээр өчигдөр (2026.02.09) Евразийн эдийн засгийн холбооноос Монголын аж ахуйн нэгжүүд, бизнес эрхлэгчдэд зориулан Худалдааны түр хэлэлцээрийн хүрээнд зохион байгуулсан техникийн семинарыг нээж, үг хэллээ.

Евразийн эдийн засгийн холбоо болон түүний гишүүн орнууд нь манай улстай худалдаа, эдийн засаг, соёлын хувьд түүхэн хэлхээ холбоотой, стратегийн чухал түншүүд болохыг онцлон тэмдэглээд ЕАЭЗХ-ны гишүүн орнуудтай хийж буй гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа боломжит түвшинд хүрч чадаагүй байгааг УИХ-ын дарга нээлтийн үгэндээ дурдлаа.

Иймээс бүс нутаг дахь эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж, бэхжүүлэх зорилгоор Худалдааны түр хэлэлцээрийг 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Бүгд Найрамдах Беларусь Улсын Минск хотноо байгуулж, өнгөрсөн оны 12 дугаар сарын 12-ны өдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар соёрхон батлуулсныг тэмдэглэв. Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Монгол Улсаас Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэх тооцоололтой аж. 

Тэрбээр хэлэлцээрийг бүрэн хэмжээнд хэрэгжүүлэхийн тулд дэлхийд ноолуур үйлдвэрлэлээр тэргүүлж буй Монгол Улсын хувьд Евразийн зах зээлд нэвтрэхэд тулгамдаж буй тарифын бус саад тотгорыг цаг алдалгүй бууруулах, шийдвэрлэх шаардлагатай байгааг хэлэв. Аж ахуйн нэгжүүдэд зориулсан энэхүү техникийн семинарын хүрээнд гарал үүслийн дүрэм, тарифын хөнгөлөлт, гааль, техникийн зохицуулалт, стандарт, баталгаажуулалт зэрэг худалдаанд шууд нөлөөлөх асуудлуудыг тодорхой, ойлгомжтой, ажил хэрэгчээр танилцуулснаар Монголын бизнес эрхлэгчдэд Евразийн зах зээлд нэвтрэх, экспортын боломжоо нэмэгдүүлэхэд бодит дэмжлэг болно гэв.

УИХ-ын дарга Н.Учрал үргэлжлүүлэн стандартчиллын хүрээнд хэрэгжүүлэх шаардлагатай тодорхой санаачилгуудаас дурдлаа. Түүнчлэн энэхүү хэлэлцээр нь зөвхөн тарифын болон тарифын бус зохицуулалтаас гадна бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хил гаалийн хүндрэлүүдийг бууруулах, хөрөнгө оруулалтын урсгалыг нэмэгдүүлэх ач холбогдолтойг онцолсон юм. Үр дүнд нь  аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны зардал буурч, хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэхээс гадна иргэдэд хүрэх бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ буурч, хүртээмж сайжирна гэдгийг тодотголоо.

Энэхүү хэлэлцүүлгийг Эдийн засгийн хөгжлийн яам, Евразийн эдийн засгийн холбоо, МҮХАҮТ-тай хамтран зохион байгуулж, Евразийн эдийн засгийн холбоотой байгуулсан Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж оролцох ХХААХҮЯ, Гаалийн Ерөнхий газар, Стандарт хэмжилзүйн газар, Ургамал хамгааллын газар, Жижиг дунд үйлдвэрийн газар, Мал эмнэлгийн ерөнхий газар, Үндэсний итгэмжлэлийн төв болон бизнесийн төлөөлөл оролцсон. Тухайлбал, хүнс, хөнгөн үйлдвэрлэл, арьс шир, барилгын материал, цемент, уул уурхай, шатахуун, худалдаа, чанарын стандарт, тээвэр ложистик, эмийн салбарын төлөөллүүд оролцож хэлэлцүүлгийн хүрээнд асуулт асууж, хариу авав.

Монгол Улс, ОХУ-ын итгэмжлэлийн байгууллагууд хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа

Хэлэлцүүлгийн үеэр хоёр улсын итгэмжлэлийн байгууллагууд хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичгийг байгууж, соёрхон баталгаажуулсан юм. Уг санамж бичигт Монгол Улсаас Үндэсний итгэмжлэлийн төвийн дарга С.Ням-Эрдэнэ, ОХУ-аас Холбооны итгэмжлэлийн газрын дарга Дмитрий Вольвач нар гарын үсэг зурцгаав. Ингэснээр хоёр улсын худалдаанд учирч болох техникийн саад, тотгорыг багасгах бодитой шийдэл, томоохон алхам болсныг семинарт оролцож буй аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл онцолж байсан юм. Өөрөөр хэлбэл экспортод гаргаж буй бүтээгдэхүүний итгэмжлэгдсэн тохирлын үнэлгээний үр дүнг харилцан хүлээн зөвшөөрснөөр цаг хугацаа, эдийн засгийн асар их давуу талтайг хэлж байлаа. Итгэмжлэлээр дамжуулан дотоод, гадаад худалдаа, экспортын тодорхой асуудлыг зохицуулдаг олон улсын жишгээр талууд ийнхүү нягт хамтран ажиллахаа илэрхийлсэн юм. Тухайлбал, хамтарсан үнэлгээ зохион байгуулах, лаборатори, баталгаажуулалтын байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, стандартын зөрүүтэй байдлыг арилгах, тохирлын үнэлгээ, итгэмжлэлийн салбарын ажилтнуудыг чадавхжуулах зэрэг ажлууд багтжээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 9 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 11 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 11 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 14 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 15 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 16 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 17 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19