Д.Нацагдоржийн нэрэмжит "Бага тэнгэр наадам” 3 сарын 14- нд болно

О.Шүрэнцэцэг
2026/02/10

Жил бүр зохион байгуулагдах "Бага тэнгэр наадам 2026”-г Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг, соён гэгээрүүлэгч, их зохиолч Д. Нацагдоржийн нэрэмжит болгон 2026 оны 3 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулагдана. Тус наадмын зорилго нь Д.Нацагдоржийн зохиол бүтээлийг таниулах, хойч үедээ өвлүүлэн үлдээх, сурагчдын шүлэг зохиох чадварыг хөгжүүлэх, түүний зохиол бүтээлийн үзэл санааг уран яруу унших, дүрслэх урлагаар илэрхийлэх бүтээлч чадварыг дэмжих, мөн эх оронч үзэл хандлагыг төлөвшүүлэхэд оршино.
Энэ жилийн “Бага тэнгэр наадам 2026”-д нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид оролцоно. Тэмцээн нь дараах төрлүүдээр зохион байгуулагдана. Үүнд:
Шүлэг зохиох (X–XII анги)
Уран уншлага (VI–IX анги)
Уран зураг (III–XII анги, насны 3 ангиллаар) оролцох бөгөөд шагналын сан 20 сая төгрөг юм. Энэхүү наадам нь Монголын хүүхэд залуучуудад өв соёлыг таниулах, түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн үлдээх зорилготойгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулагдах юм.




1
angry
0
care
0
haha
2
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 6 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 9 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 9 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 11 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 12 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 14 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 14 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19