"Милан-Кортина 2026" олимпын сүүлийн уралдаанаараа Б.Ачбадрах 85 дугаар байрт хурдаллаа

Л.Бямбажав
2026/02/14

Өвлийн XXV олимпын наадмын гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн  10 км-ийн цуваа гараатай (чөлөөт тэшилт) уралдаан Тесеро дахь гүйлтийн цанын баазад болж, олон улсын хэмжээний мастер Б.Ачбадрах 85 дугаар байраар бариалав.

Энэхүү уралдаанд гараанаас 113 цаначин гарснаас 111 нь барианд орлоо. Манай цаначин Б.Ачбадрах 25:32.8  амжилтаар барианд орж, 85 дугаар байрт бариалсан байна. Б.Ачбадрах Унгар, Серб, Македон, Аргентин, Лихтенштейн, Чили, Словак, Иран, Хорват, Нигери, Молдав, Бразил, Венесуэл, Португал, Турк, Колумб, Киргизстан, Энэтхэг, Марокко, Мексик, Иран, Тайвань, Ливан, ӨАБНУ, Саудын Араб, Израйль, Эквадор, Литва, Испани зэрэг орны 28 тамирчныг ардаа орхисон юм. Монгол Улсаа төлөөлөн өвлийн олимпод гурав дахь удаагаа эрхээ аван оролцсон Б.Ачбадрах энэхүү олимпын гурван зайд уралдсанаар ийнхүү тэмцээнээ дуусгаж байна.

Өчигдрийн 10 км-ийн уралдаанд Норвегийн алдарт цаначин Йоханнес Клэбо 20:36.2 хурдалж, “Милан Кортина 2026” олимпийн наадмаас гурав дахь алтан медалиа зүүлээ. Ингэснээр тэр нутаг нэгт Бьорн Дэли, Уле Эйнар Бьорндален, Марит Бьорген нартай эн зэрэгцлээ. Тэгвэл мөнгө, хүрэл медалийг Францын Матис Дэсложес, Норвегийн Эйнар Хедегарт нар хүртсэн байна. 


0
angry
0
care
0
haha
4
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 9 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 11 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 11 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 14 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 15 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 16 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 17 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19