Дарханд төр хувийн хэвшлийн түншлэлээр дулааны эх үүсвэр барих саналыг Ерөнхий сайдад тавилаа

Л.Бямбажав
2026/02/14

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дархан-Уул аймгийн цахилгаан, дулааны хангамжийн найдвартай байдлыг шалгах үүднээс тус аймгийн ДЦС-д ажиллав. 

Дарханы ДЦС нь 83 МВт хүчин чадалтай, нийтдээ есөн зуух ажиллуулж байна. 1965 онд ашиглалтад орсон тус станцын турбин генераторуудыг шинэчлэх шаардлага үүссэн бөгөөд 120 мянга цаг ажиллуулах ёстой турбин генераторууд 288-359 мянган цаг буюу ашиглалтын хугацаа 3 дахин хэтэрчээ. 

Дархан-Уул аймагт 2025 онд 3800 орчим хүн шилжин ирж, мөн 1300 айлын орон сууц ашиглалтад орсон байна. Энэ хэрээр 2021 оноос хойш төсвийн орлого нь 3 дахин нэмэгдэж, эдийн засаг нь гурван жилийн хугацаанд хоёр дахин тэлжээ. 

Тиймээс цахилгаан, дулааны шинэ эх үүсвэр шаардлагатай байгаа тул төр хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлэх саналыг аймгийн удирдлагууд Ерөнхий сайдад тавилаа.

Шинэ эх үүсвэр барих ажлыг шуурхай, цэгцтэй эхлүүлэх ёстойг Ерөнхий сайд Г.Занданшатар онцолж, судалгаа, тооцооллыг шуурхайлж, цэгцлэхийг аймгийн удирдлагуудад үүрэг болгов.


1
angry
0
care
0
haha
3
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 9 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 11 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 11 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 14 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 15 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 16 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 17 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19