Мөсөнд авиралтын дэлхийн цомоос Ч.Мандахбаяр мөнгө, Н.Хэрлэн хүрэл медаль хүртлээ

Л.Бямбажав
2026/02/23

АНУ-ын Колорадо мужийн Лонгмонт хотод болсон мөсөнд авиралтын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс Монголын тамирчид мөнгө, хүрэл медалиар энгэрээ мялаалаа.

2025-2026 оны улирлын гурав дахь цувралд манай улсаас олон улсын хэмжээний мастер Ч.Мандахбаяр, Н.Хэрлэн, О.Сайханжаргал, Н.Сэлэнгэ нар оролцсон юм. Энэхүү тэмцээний эрэгтэйчүүдийн хурдны төрөлд “Сутайн бор” клубийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Ч.Мандахбаяр мөнгө, Н.Хэрлэн хүрэл медаль хүртсэн бол спортын мастер О.Сайханжаргал XIII байрт шалгарчээ. Харин эмэгтэйчүүдийн хурдны төрөлд олон улсын хэмжээний мастер Н.Сэлэнгэ IV байрт жагслаа. Эрэгтэйчүүдийн хурдны төрөлд эхний гурван байрт орсон тамирчдыг ердөө 0.07 секунд зааглажээ. Ч.Мандахбаяр хурдны төрлийн урьдчилсан шатанд 14 метрийн өндөртэй ханыг 5.47 секунд туулж Лонгмонтын тэмцээний дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна.

Мөн Ч.Сэлэнгэ, Сэлэнгэ нар техникийн төрөлд өрсөлдсөн байна. Тэд өмнө нь зөвхөн хурдны төрөлд хурд, хүч, авхаалж самбаагаа сорьдог байсан бол энэ улирлаас техникт тогтмол оролцохоор төлөвлөжээ. Манай тамирчид 2025-2026 оны улирлын эхний гурван тэмцээнээс нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд. Одоо Канадад болох дэлхийн цомын сүүлчийн цуврал тэмцээн манай тамирчдыг хүлээж байгаа юм. 



0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 9 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 12 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 12 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 14 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 15 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 17 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 17 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19