БНСУ -д хөдөлмөрийн гэрээт ажилтнаар нийт 49 иргэнийг илгээлээ

Л.Бямбажав
2026/02/23

БНСУ -д хөдөлмөрийн гэрээт ажилтнаар 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдөр тогтвортой ажилтан, ХАА, газар тариалангийн салбарт нийт 8 иргэн мөн 04-ний өдөр аж үйлдвэрийн салбарт 41 иргэнийг тус тус илгээлээ. Эдгээр явж буй иргэдэд нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв /цахимаар/-өөс тус улсад оршин сууж, ажиллаж амьдрах явцад хөдөлмөрийн харилцаа, нийгмийн даатгалд хэрхэн хамрагдах, үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх талаарх ойлголтыг мэргэжлийн байгууллагаас сургалт, мэдээлэл зөвлөгөөг уламжлал ёсоор өгч ажиллав. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга З.Бауыржан, Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөнийг зохицуулах газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Сэрээтэр, хариуцсан албан хаагчдын хамт хөдөлмөр эрхлэхээр явах гэж буй залуучуудад ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсч, эх оронч сэтгэлтэй, эрүүл байж, суугаа орны хууль, дүрэм, журмыг чандлан сахиж, эх орондоо эргэн ирэхдээ ихийг суралцаж, бүтээж ирэх, эргэх холбоотой, цаашид гадаад улсад ажиллаж байгаад эх орондоо эргэн ирсэн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажиллахаа илэрхийлэн биечлэн Чингис хаан Олон улсын нисэх онгоцны буудлаас үдэн гаргаж өгч сайн сайхныг хүслээ. Инчеон нисэх онгоцны буудлаас хилээр нэвтэрсний дараа Ёжү сургалтын төвөөс хүлээн авч буй үйл явцын талаар БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөс газар дээр нь сурвалжлан хүргэж хамтран ажиллаа.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 9 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 12 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 12 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 14 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 15 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 17 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 17 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19