Г.Хандсүрэн: Хийн түлш нь хэрэглэхэд хялбар, үнс тоосгүй учраас цэвэрхэн байна

Л.Бямбажав
2026/02/23

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлж, хий цэнэглэх 33 цэг байгуулна. Өнөөдрийн байдлаар 1241 өрхийг хийн түлшинд шилжүүлж, хий цэнэглэх 18 цэгийг ашиглалтад оруулаад байна. Мөн өдөрт дунджаар 90–100 өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд ажиллалаа.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Энэ онд агаарын бохирдол ихээр үүсдэг Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 айлыг стандартын дагуу иж бүрэн дулаалж, хийн түлшинд шилжүүлж байна. Өнөөдрийн байдлаар 1241 өрхийг хийн түлшинд шилжүүлээд байна. Сар шинийн баярын ачаалал ихтэй энэ өдрүүдэд хийн хэрэглээнд шилжсэн айлуудын нөхцөл байдал, хэрэглээ, үр дүнтэй танилцаж байна. Мөн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийтийн тээврийн салбарт шинэчлэл хийж байгаа. Тухайлбал, дүүжин тээврийг энэ онд ашиглалтад оруулж, трамвай төслийг эхлүүлэхээр төлөвлөсөн. Үүнээс гадна Туулын хурдны зам, Тойрог нэгдүгээр зам зэрэг зургаан эгнээтэй, зогсолтгүй хөдөлгөөнтэй авто замуудын зураг төслийн ажил дуусаж, бүтээн байгуулалтын ажил эхэлсэн” гэв.

Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны иргэн Г. Хандсүрэн “Би Баянхонгор аймгийн Баянбулаг сумын хүн. Чингэлтэй дүүрэгт нүүж ирээд 50 гаруй жил амьдарч байна. Өмнө нь энгийн дөл зуух хэрэглэдэг байсан. Хийн түлшинд шилжээд нэг сар гаруй болж байна. Хийн түлш хэрэглэснээр нүүрс түлэхгүй, үнс нурамтай зууралдахгүй, утаа тортог гарахгүй, гэрийн температур жигд тун сайхан байна. Сар шинийн баяраар зочин олноор ирж, бууз их жигнэж байгаа учраас хийн хэрэглээ нэмэгдэж байна. Эхний хоёр сард хийн түлшийг хөнгөлөлттэй үнээр авч байгаа. Нэг баллон хийг 39 мянган төгрөгөөр цэнэглүүлж, 3–4 хоног хэрэглэж байна” гэв.



0
angry
0
care
1
haha
2
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 9 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 12 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 12 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 14 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 15 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 17 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 17 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19