Сингапур Улс вэйпийг хар тамхитай адилтган үзэхээ зарлаад байна

Ц.Цэрэнбадам
2026/03/02

Сингапурын Ерөнхий сайд “Өмнө нь бид вэйпийг уламжлалт тамхитай адилтган үзэж, торгууль ногдуулдаг байсан. Гэвч энэ нь хангалтгүй болж байна. Одоо бид үүнийг хар тамхины асуудал хэмээн үзэж илүү хатуу шийтгэл оногдуулах болно. Хорт бодис агуулсан вэйп зарж борлуулсан этгээдүүдэд илүү хүнд шийтгэл ногдуулна гэсэн үг” хэмээн жил бүрийн наймдугаар сард иргэддээ танилцуулдаг бодлогын илтгэлдээ онцлоод байна.

Тэгвэл энэ бол холын асуудал биш болжээ. Монгол Улсад ч гэсэн электрон тамхины шингэн нэрийдлээр хар тамхи нэвтрүүлэхийг завдсан тохиолдол оны өмнө анх удаа бүртгэгдсэн. Тодруулбал, 2025 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдөр метамфетамин хэмээх мансууруулах бодисыг шингэн төлөвт оруулж, хилээр нэвтрүүлэхийг завдсаныг хууль хяналтын байгууллагынхан илрүүлсэн талаар мэдээлээд буй. Тэрхүү бодис нь “шингэн мөс” гэж нэрлэгддэг мансууруулах бодис илрүүлсэн анхны тохиолдол болон бүртгэгдээд байгаа. Та бидний хүүхдүүд вейп татахдаа хар тамхины хэрэглээнд автаад байгаа юм биш биз гэсэн асуулт сэтгэл түгшээж байна.

Өнөөдрийн байдлаар дэлхийн 46 улс электрон тамхийг бүрэн хориглосон бол 20 улс амт, үнэрийг хориглож, 82 улс хуулийн хүрээнд ямар нэгэн хязгаарлалт, зохицуулалт мөрдүүлж байгаа бол Монгол Улс электрон тамхины бүтээгдэхүүнд ямар ч хуулийн зохицуулалтад оруулаагүй үлдсэн улсуудын нэг юм.

Өөрөөр хэлбэл, хүүхэд, залуус хорт бодисуудад хордож байгаа энэ үйл явцыг бид эс үйлдэхүйгээрээ хүлээн зөвшөөрсөөр байгаа нь харамсалтай.


5
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 6 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 8 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 8 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 11 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 12 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 13 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 14 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19