Иранд хамгийн багадаа 201 хүн амь үрэгдэж, 747 хүн шархаджээ

Л.Бямбажав
2026/03/02

Өнгөрсөн бямба гарагт/2026.02.28/ АНУ болон Израилаас Ираны нутаг дэвсгэрт цохилт өгч, Ойрх Дорнодод шинэ мөргөлдөөн үүсгээд буй билээ. Энэ үйл явдлын дараахан АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн цахим хуудсаар дамжуулан, "АНУ-ын зэвсэгт хүчин Иранд томоохон байлдааны ажиллагааг эхлүүллээ” хэмээн мэдэгдсэн юм. Ираныг цөмийн зэвсэгтэй болохоос сэргийлж АНУ-ын аюулгүй байдалд үзүүлсэн заналхийллийг эцэслэнэ гэдгийг онцолсон юм. 

Иранд цохилт өгч эхэлснээс хойш хамгийн сүүлийн мэдээллээр 201 хүн амь үрэгдэж, 747 хүн шархдаад буй юм. Ираны албаныхны мэдээлснээр, Ираны өмнөд хэсэгт байрлах сургуульд цохилт өгсний улмаас тус сургууль дээр  хүүхдүүдийг оролцуулан хамгийн багадаа 153 хүн нас баржээ. 

Reuters Crowds of men, some wearing helmets or masks, search the ruins of a building

АНУ-ын талаас өгсөн мэдээллээр тус улсын зэвсэгт хүчний гурван цэрэг амиа алдаж, таван хүн шархаджээ. Америкийн тал цаашид ч хохирол амсах магадлалтай, гэсэн хэдий ч зорилгоо биелүүлэх хүртэл зогсохгүй гэдгээ Трамп мэдэгдээд байна. 

Ойрх Дорнодод үүсээд буй мөргөлдөөний асуудалд, НҮБ-ын Хүний эрхийн асуудал хариуцсан дээд комиссар Волкер Турк талуудыг тэвчээртэй, ухаалаг хандаж, хэлэлцээрийн ширээний ард суухыг уриалж буй билээ. 

Эх сурвалж: BBC news 



1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 9 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 12 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 12 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 14 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 15 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 17 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 17 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19