Иранд цохилт өгснөөр газрын тосны үнэ огцом өслөө

Л.Бямбажав
2026/03/02

Израил болон АНУ өнгөрсөн амралтын өдрүүдэд Иран руу цуврал цохилт өгсний дараа газрын тосны зах зээлд нийлүүлэлт тасалдах эрсдэл нэмэгдэж, үнэ огцом өсөөд байна.

Азийн биржүүдийн арилжаа эхлэх үед Brent маркийн газрын тосны үнэ 13 гаруй хувиар өсөж, нэг торх нь 82.0 ам.долларт хүрсний дараа бага зэрэг буурчээ. Шинжээчдийн үзэж буйгаар энэхүү өсөлт нь Ойрх Дорнод дахь нөхцөл байдал хурцадсантай холбоотой аж.

ANZ олон улсын санхүүгийн группийн шинжээчид “Ираны хариу довтолгоо өргөжиж, Ормузын хоолой дахь газрын тос тээвэрлэгч хөлөг онгоцуудад цохилт өгч байгаа нь нийлүүлэлтийн тасалдлын эрсдэлийг мэдэгдэхүйц нэмэгдүүлж байна” гэж мэдэгдсэн байна.

Цохилтын үеэр Ираны дээд удирдагч Али Хаменеи болон хэд хэдэн өндөр албан тушаалтан, мөн олон зуун иргэн амиа алдсан талаар мэдээлжээ. Үүний хариуд Иран улс Израил болон Бахрейн, Кувейт, Катар, Арабын Нэгдсэн Эмирт Улс дахь Америкийн байгууламжууд руу пуужингаар довтолсон байна. Мөн Ормузын хоолойгоор дамжин өнгөрч байсан хэд хэдэн хөлөг онгоц руу халдсан нь зах зээлд богино хугацааны доголдол үүсгэж болзошгүйг шинжээчид анхааруулжээ.

Ормузын хоолой нь дэлхийн газрын тосны тээвэрлэлтийн 20 орчим хувь дамжин өнгөрдөг стратегийн чухал бүс нутаг юм. Ням гаргийн уулзалтаар Газрын тос экспортлогч орнуудын байгууллага болон түүний түнш орнууд олборлолтоо өдөрт 206 мянган торхоор нэмэгдүүлэхээр тохиролцсон нь болзошгүй нийлүүлэлтийн тасалдлыг тодорхой хэмжээнд нөхөх зорилготой гэж үзэж байна.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 9 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 12 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 12 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 14 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 15 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 17 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 17 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19