"Монгол хурандаа” хүндэтгэлийн арга хэмжээ Цэргийн дуу, бүжгийн Эрдмийн чуулгад боллоо

Л.Бямбажав
2026/03/02

Тус арга хэмжээнд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг оролцож, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуянгийн мэндчилгээг уншиж, сонордууллаа.

Мэндчилгээнд  “Хурандаа” гэдэг цол бол зөвхөн албан тушаал, мөрдэсний өндөрлөг биш. Энэ бол хариуцлага, шийдвэр гаргах чадвар, хүнээ гэсэн сэтгэл, албандаа үнэнч зарчим, мөн хамгийн чухал нь манлайлал юм. Та бүхний алдар гавьяа, албаны нэр төр, эх орондоо өргөсөн тангараг бол үе, үеийн офицеруудын сэтгэлд луужин шиг чиг зааж байдаг. Бид ахмад үеэ хүндэлж, туршлагыг нь сонсож, залуу үеэ зөв чиглүүлж чадвал улс орны маань батлан хамгаалах, хууль сахиулах, онцгой байдлын чадавх улам батжин бэхжинэ. Монгол төрийн сүлд ивээж, Монгол цэргийн хийморь үргэлж өөдөө байж эх орон, ард түмэн минь амар тайван байх болтугай” гэжээ.

Тэрбээр мөн Онцгой байдлын албаны үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулж, хамтран зүтгэж байсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын бэлтгэл хурандаа Р.Гансүх, Тагнуулын байгууллагын бэлтгэл хурандаа Д.Ганболд, Хил хамгаалах байгууллагын бэлтгэл хурандаа Д.Гантөмөр нарыг "Онцгой байдлын албаны төлөө I зэргийн тэмдэг"-ээр шагнасныг энэ үеэр гардуулан өглөө. 

"Монгол хурандаа" нийгэмлэгээс санаачлан зохион байгуулсан тус арга хэмжээнд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын үе, үеийн хурандаа цолтнууд, тэдний гэр бүл, аав ээж, үр хүүхэд, ач зээ, ахан дүүс, ойр дотны найз нөхөд болон албаны хүмүүс оролцлоо. 

Энэ үеэр “Монгол хурандаа” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэн толилуулж, салбар салбарын авьяаслаг хурандаа цолтноос бүрдсэн урлагийн тоглолтыг сонордуулсан нь тус арга хэмжээний онцлог байлаа. Ташрамд онцлоход, Онцгой байдлын байгууллагаас 189 хурандаа цолтон төрөн гарсан бөгөөд үүний 179 нь эрэгтэй, 10 нь эмэгтэй хурандаа байна. Эдгээр хурандаа нараас 10 гавьяат цолтон, 14 доктор төрөн гарсан юм.  


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 9 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 12 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 12 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 14 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 15 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 17 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 17 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19