Гаалийн байгууллага хяналтын үйл ажиллагаанд оролцогч аж ахуйн нэгжүүдтэй уулзалт хийлээ

Л.Бямбажав
2026/03/02

Гаалийн байгууллагаас гаалийн итгэмжлэгдсэн тээвэрлэгч болон гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжийн төлөөллүүдтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, тулгамдаж буй асуудлыг нээлттэй хэлэлцэх зорилгоор уулзалт зохион байгууллаа. Уулзалтад гаалийн итгэмжлэгдсэн тээвэрлэгч 26 аж ахуйн нэгж, гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагаа эрхлэгч 16 аж ахуйн нэгжийн нийт 50 гаруй төлөөлөл оролцож төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах, бизнес эрхлэгчдэд учирч буй хүндрэл, асуудлыг тодорхойлох, цаашид үйл ажиллагааг илүү боловсронгуй болгох чиглэлээр санал хүсэлтээ илэрхийлэн харилцан мэдээлэл солилцлоо.

Мөн бусад төрийн байгууллагаас олгодог тодорхойлолт, дүгнэлтийн ач холбогдол, уялдаа холбоог сайжруулах асуудлыг хэлэлцэв. Гаалийн тухай хууль тогтоомжид заасан шаардлагыг хангасан аж ахуйн нэгжүүд тусгай зөвшөөрлийн цахим системээр дамжуулан хүсэлтээ Гаалийн ерөнхий газарт цаг хугацаа, орон зайнаас үл хамааран цахимаар илгээж, шийдвэрлэлтийн явцыг бодит цагийн горимоор хянах, үйл ажиллагааг ил тод, шуурхай зохион байгуулах нөхцөл бүрэн хангагдсан. Цаашид гаалийн байгууллага нь үйл ажиллагаагаа ил тод, нээлттэй, бизнес эрхлэгчдэд ээлтэй байдлаар зохион байгуулж, цахим үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр бодитой арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж ажиллахаа илэрхийллээ.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 9 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 12 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 12 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 14 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 15 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 17 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 17 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19