“Шударга байдлын үнэлгээ”-ээр Сэлэнгэ аймаг улсдаа 5 дугаар байрт үнэлэгдлээ

Л.Бямбажав
2026/03/05

“Шударга байдлын үнэлгээ” Авлигатай тэмцэх газраас жил бүр зохион байгуулдаг төрийн байгууллагуудын 2026 оны дүнгээр Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар улсдаа 5 дугаар байрт үнэлэгдлээ.

Аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж: -“Шударга байдлын үнэлгээгээр улсдаа эхний тавд багтсан нь аймгийн төрийн албан хаагчдын сахилга хариуцлага, ил тод байдлыг эрхэмлэсэн хамтын ажиллагааны үр дүн юм. Бид цаашид авлигын эрсдэлийг бууруулах, төрийн үйлчилгээг илүү хүртээмжтэй, нээлттэй болгоход онцгой анхаарч ажиллана. Иргэдийн итгэл бол төрийн байгууллагын хамгийн чухал үнэлгээ гэдгийг бид үргэлж баримтална” хэмээн онцоллоо.

Тус үнэлгээг Монгол Улсын 21 аймгийн Засаг даргын Тамгын газруудын үйл ажиллагаанд хийсэн судалгаанд үндэслэн гаргадаг байна. Сэлэнгэ аймаг өмнөх оноос 10.9 хувиар ахисан үзүүлэлттэйгээр эхний тавд багтжээ.

“Шударга байдлын үнэлгээ”-г төрийн байгууллагын ил тод байдал, авлигын эрсдэлийн удирдлага, ёс зүйн тогтолцоо, иргэдийн үнэлгээ, үйлчилгээний чанар, цахим шилжилтийн түвшинг хамарсан олон талт шалгуураар дүгнэдэг байна.

Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар тайлант хугацаанд:

-Төсөв, санхүү, худалдан авах ажиллагааны мэдээллийг тогтмол ил тод байршуулсан,

-Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө батлан хэрэгжилтийг хангасан,

-Албан хаагчдын ёс зүйн хариуцлагыг дээшлүүлэн сургалт, дотоод хяналтыг тогтмолжуулсан,

-Иргэдийн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийг шуурхай болгож, цахим үйлчилгээг өргөжүүлсэн зэрэг бодит ажлуудыг хэрэгжүүлэн ажиллажээ.

Сэлэнгэ аймаг ийнхүү шударга, нээлттэй засаглалыг бэхжүүлэх чиглэлээр гаргасан ахиц амжилтаа бататган, цаашид ил тод байдал, хариуцлагын тогтолцоог улам боловсронгуй болгох зорилт дэвшүүлээд байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 9 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 12 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 12 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 14 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 15 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 17 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 17 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19