Янжуур тамхи, вейп үйлдвэрлэгчид аль хэдийнээ нэгдсэн

Л.Бямбажав
2026/03/05

Янжуурын лобби, вейпны лобби гэж байхгүй. Тэд чинь нэг “толгойтой”

Тамхины хяналтын тухай хуулийг өөрчлөх гэж байгаатай холбоотой цахим орчинд янжуур тамхиныхан, вэйп тамхиныхан хэмээн хоёр талд хуваагдан маргаж буй.

Гэвч үнэн хэрэгтээ янжуурынхан, вэйпнийхэн гэсэн ойлголт дэлхий дээр байхгүй ажээ. Тодруулбал, бүх төрлийн тамхины бизнес дэлхий даяар нэг толгойтой, хоёр гартай буюу нэг л том бүтэцтэй болсныг дараах хүснэгтээс харж болно.

Тамхи үйлдвэрлэгч томоохон компаниуд

#

Янжуур үйлдвэрлэгч топ компаниуд

Вэйп үйлдвэрлэгч том компаниуд

1

Philip Morris International Inc

Philip Morris International

2

British American Tobacco Plc

RELX International

3

Altria Group Inc

British American Tobacco Plc

4

Japan Tobacco Inc

Japan Tobacco Inc

5

ITC Ltd

Shenzhen Smoore Technology

6

Imperial Brands Plc

Imperial Brands Plc

Өөрөөр хэлбэл, шинэ төрлийн тамхи хөгжихөөс өмнө уламжлалт тамхи үйлдвэрлэж байсан дэлхийн тамхины зэх зээлийн гигантууд хүүхэд, залуучуудын дунд өргөн тархаж байгаа электрон тамхи, вейпийг мөн хөгжүүлж, хөрөнгө оруулж буюу эзэмшлийн хувьд нэг болж байгаа юм.

Дээрх хүснэгтэд харуулсанчлан дэлхийн янжуурын зах зээлд нэгдүгээрт бичигддэг Philip Morris International Inc компани өнөөдөр электрон тамхины зах зээлийн 10 хувийг дангаар эзэлж байна. Зөвхөн Philip Morris International Inc, British American Tobacco Plc электрон тамхины үйлдвэрлэлийн 35 хувийг хангаж байгаа юм.

Нэг ёсондоо янжуур үйлдвэрлэлд ноёлж байсан компаниуд өнөөдөр ч дэлхий нийтийн никотины хэрэглээг удирдсаар байгаа ажээ.

 Харин бүх төрлийн тамхи, тамхин бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, борлуулагчид тамхины хяналт, зохицуулалтын бодлогыг чангаруулагчдын эсэргүүцэхдээ 

“Янжуурын лоббичин” эсвэл “Вейпний лоббичин” гэж цоллож иргэдийг төөрөгдүүлэх замаар пиараа хийдэг аргатай.

Яг үнэндээ вейп, электрон тамхи нь уламжлалт янжуур тамхинаас гаргах бүтээгдэхүүн гэж сурталчилдаг ч энэ нь дахиад никотины гүн хамааралтай болохоос гадна хүүхэд, залуусын хэрэглээг тэлсээр байгаа учраас дэлхийн 82 улс хуулийн ямар нэгэн зохицуулалтад оруулаад байгаа бол Монгол Улс ямар ч зохицуулалтгүй үлдсэн орнуудын нэг болоод байгаа юм.

Нөгөөтэйгүүр Монгол Улсын бүх төрлийн тамхины импорт тасралтгүй өсөж байна. Хэрэв янжуур тамхинаас гараад электрон тамхи татдаг гэх вейп импортлогчдийн сурталчилгаагаар бол янжуур тамхины импорт буурах ёстой байтал Монголд 2020-2024 онуудын тамхины импортын дүнг харвал янжуур тамхины импорт , электрон тамхины импорт 174 дахин өссөн буюу бүх төрлийн тамхины импорт тасралтгүй нэмэгдэж байгаа нь нэг нэгнээ нөхөх бус тамхичдын зах зээл л улам томорч байна гэсэн үг.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 9 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 12 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 12 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 14 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 15 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 17 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 17 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19