Сургуулийн эмч нарын уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

Л.Бямбажав
2026/03/05

Эрүүл ирээдүйг төлөвшүүлэхийн тулд цэцэрлэг, сургуулийн наснаас нь эрүүл мэндийн мэдлэг, боловсрол олгох, тэдний эрүүл мэндийг хамгаалах дэмжих, эмгэгийг эрт илрүүлж шаардлагатай тусламжид хамруулах нь нэн чухал юм. 2024 оноос эхэлсэн зургаан настануудын зүрх, шүд, нүдний үзлэг, оношилгоог зохион байгуулагдснаар сургуульд суурилсан эрт илрүүлгийн үндэсний тогтолцоо бүрдүүлэх ажлын эхлэл тавигдсан юм.

Энэхүү тогтолцоог бүрдүүлэх ажлыг дэмжих зорилгоор “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөн, Боловсролын Ерөнхий газар, Монгол Улсын хүүхэлдэйн театр, Орбис олон улсын байгууллага хамтран ерөнхий боловсролын сургуулийн эмч нарын уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулав. Уулзалт, хэлэлцүүлэгт Нийслэлийн 9 дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн ЕБС-ийн 200 орчим сургуулийн эмч хамрагдлаа.

ЕБС-ийн суралцагчдад эрүүл мэндийн боловсрол олгох ажлын хүрээнд ЕБС бүрд “Эрүүл Монгол хүн” клуб байгуулагдах ажил эрчимжиж одоогийн байдлаар 338 сургууль дээр тус клуб байгуулагдан ажиллаж эхэлсэн.

“Эрүүл Монгол хүн” клуб нь хүүхдийг хүүхдээр дамжуулж хөгжүүлэхээс гадна хүүхдүүдээр дамжуулж аав ээжид нь эрүүл мэндийн боловсрол олгох юм. “Эрүүл Монгол хүн” клуб нь сургуулийнхаа эмч болон нийгмийн ажилтантай хамтран ажиллаж эрүүл мэндийн боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд үйл ажиллагаа явуулна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 9 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 12 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 12 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 14 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 15 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 17 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 17 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19