Томоохон бүтээн байгуулалтад дотооддоо үйлдвэрлэсэн ган төмөр ашиглана

Ц.Цэрэнбадам
2026/03/07

Нийслэлийн томоохон бүтээн байгуулалтын ажлуудад дотооддоо үйлдвэрлэсэн ган төмөр авахаар төлөвлөж байна.

Тухайлбал, ДЦС-5, Тойрог хурдны зам, Туулын хурдны зам зэрэг ажил хийхэд төмрийн хэрэглээ нэмэгдэнэ. “Сэлбэ 20 минутын хот” төслийн ажилд оролцож буй барилгын компаниудад арматураа дотоодын үйлдвэрээс авах чиглэл өгсөн. Ойрын хугацаанд Дарханы төмөрлөгийн болон бусад үйлдвэртэй танилцана гэдгээ нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Багануур дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг ган төмөрлөгийн “Месес” үйлдвэрт ажиллах үеэрээ онцлов.

Багануурын үйлдвэр технологийн паркийн ажлыг эрчимжүүлэхээр эрчим хүчний асуудалд нь анхаарч, нийслэлээс өнгөрсөн онд хөрөнгө оруулж, 6.3 км шугам холбожээ. Манай улсын гангийн жилийн дундаж хэрэглээ 300 мянга орчим тонн байдаг бол гадны хөрөнгө оруулалттай “Месес” компани жилд 100-120 мянган тонн ган төмөр үйлдвэрлэх хүчин чадалтай юм.

“Месес” ХХК-ийн захирал С.Амарбат “Манай үйлдвэр энэ онд бүрэн хүчин чадлаараа ажиллана. Дөрөвдүгээр сарын 10-наас ажлаа эхлүүлнэ. Түүхий эдийн олдоц хэвийн байгаа. Цаашид хүдэр хайлуулах нэг зуух ашиглалтад оруулахаар ТЭЗҮ-ийг хийж байна” гэв.

Тус үйлдвэр нь 25 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар металлургийн дэвшилтэт технологи тоног төхөөрөмж, төмөр боловсруулах үйлдвэрлэлийн технологи, цэвэршүүлэх зуух ашиглан цельсийн 1080-3060 градуст төмөр хайлуулан, 150 мм-ийн голчтой босоо хэвд цутгаж тасралтгүй цувих аргаар стандартын чанарын шаардлага хангасан ган туйван үйлдвэрлэдэг ажээ.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 5 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 5 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 7 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 9 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 10 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 10 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна Өчигдөр
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ Өчигдөр
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19