Олон нийтийн сүлжээнд худал зар түгээсэн гадаадын иргэнд арга хэмжээ авлаа

Л.Бямбажав
2026/03/09

Олон нийтийн сүлжээгээр байгууллагын үйл ажиллагаатай холбоотой худал зар, ташаа мэдээлэл түгээсэн гадаадын иргэнийг илрүүлж, холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авлаа.

Тодруулбал, WeChat сүлжээнд байршуулсан “Монгол Улсын виз, оршин суух зөвшөөрөл гаргуулж өгнө, мөн албадан гаргах арга хэмжээнээс чөлөөлүүлнэ” гэх агуулгатай зарын дагуу хяналт шалгалт явуулахад БНХАУ-ын нэр бүхий иргэн нь олон нийтэд худал мэдээлэл түгээж, хууль бус үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдсон. Иймд тухайн гадаадын иргэнийг “Тусгай тэмдэглэл”-д бүртгэж, цаашид Монгол Улсын виз, оршин суух зөвшөөрөл олгохгүй байхаар шийдвэрлэв.
Монгол Улсад хувийн хэргээр зорчиж буй гадаадын иргэн, тэдгээрийг уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд дээр дурдсанчлан худал мэдээлэл, хууль бус үйлдэлд автаж, гэмт үйлдлийн золиос болохгүй байхыг анхааруулж байна.

Гадаадын иргэн, харьяатын газрын үйлчилгээтэй холбоотой зөвлөгөө, мэдээллийг албан ёсны цахим хуудас (immigration.gov.mn), мэдээллийн лавлах 1800-1882, мөн хиймэл оюунд суурилсан чатботоос монгол, англи, хятад, солонгос, орос хэлний сонголттой мэдээлэл авах боломжтой.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 6 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 9 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 9 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 11 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 12 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 14 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 14 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19