“ӨРГӨӨ” амаржих газарт ЭХО аппаратын санхүүжилтийг шийдэхээр боллоо

Л.Бямбажав
2026/03/09

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 98 жилийн түүхтэй “Өргөө” амаржих газарт өчигдөр ажиллаа.

-Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр “Өргөө” амаржих газарт 11:00 цагийн байдлаар 8 эх амаржжээ. Тус амаржих газарт нийслэлийн Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй дүүргээс өдөрт дээд тал нь 35, багадаа 15 эх амарждаг байна.

-Тус эмнэлэгт эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахад эмэгтэйчүүдийн хамгийн орчин үеийн эхо оношилгооны аппарат нэн шаардлагатай байгааг удирдлагууд нь танилцуулав.

-Ерөнхий сайд Г.Занданшатар энэ асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, эхо аппарат худалдан авахад шаардагдах санхүүжилтийг шийдэхээр болов.

-Мөн Монгол Улсын хүн ам 20 жилийн дотор нэг саяар өсөхөд эрүүл мэндийн салбарын нийт хамт олны зүтгэл, эмч нарын өндөр ур чадвар чухал үүрэг гүйцэтгэснийг онцлон тэмдэглэв.

-Г.Занданшатар: Хүний орчлонд анх ирж буй үрс, амаржиж байгаа ээжүүдийн эрүүл мэндийг сахин хамгаалж байдаг эмч, эмнэлгийн ажилтнууд, асрагч, сувилагч нарт чин сэтгэлийн талархал илэрхийлье.

-Засгийн газар хүний хөгжлийг тэргүүлэх чиглэл болгосон. Энэхүү бодлогынхоо хүрээнд 2026 оны улсын төсөвт эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг 5.5 дахин нэмэгдүүлсэн юм.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 6 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 9 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 9 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 11 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 12 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 14 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 14 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19