ТАНИЛЦ: Монгол Улсад янжуур тамхи, электрон тамхи импортлогчдын лобби хүчтэй явагдаж буй илрэлүүд

Л.Бямбажав
2026/03/09

Тамхины салбар бол дэлхийн хамгийн зохион байгуулалттай, урт хугацааны стратеги бүхий лобби хийдэг салбаруудын нэг. Энэ салбарынхан зах зээлээ хадгалах, зохицуулалтыг сулруулах, хэрэглэгчийн суурийг алдахгүй байхын төлөө бүхнийг хийдэг. Тухайлбал, тамхи өвчлөлд нөлөөлж байгааг нотолсон шинжлэх ухааны баримтад эргэлзээ төрөх хэмжээнд олон нийтийн санаа бодлыг өөрчилж чадах стратеги боловсруулж, улс төрийн хэлэлцүүлэгт нөлөөлж, зохицуулалтыг сулруулахын тулд иргэний хөдөлгөөн мэт харагдах байгууллагуудыг санхүүжүүлдэг нь дэлхийд ил болсон танигдсан арга нь.

Тамхиныхан тамхины хяналттай холбоотой аливаа хуулийг нэгдүгээрт шууд юу юугүй эсэргүүцдэггүй, хоёрдугаарт судалгаа, эдийн засгийн нөлөөллийг ашигладаг, гурвадугаарт бүтээгдэхүүний ангилал өөрчлүүлэх гэж оролддог. Үүний нэг жишээ нь электрон тамхи хор багатай, тамхинаас гарахад тусладаг бүтээгдэхүүн учраас утаат янжуур тамхинаас ялгаатай зэргээр олон нийтийг төөрөгдүүлдэг. Дөрөвдүгээрт, хууль сулруулах, хойшлуулах, тавдугаарт нийгмийн маргаан үүсгэж, талцуулах загваруудыг ашигладаг байна.

Тамхины лобби илэрч буй эсэхийг дараах шинжүүдээр нь ялгаж болно. Хэрэв доорхоос 4-өөс дээш шинж илэрвэл идэвхтэй лобби явагдаж байх магадлал өндөр юм.

Дээрх үйл ажиллагаа ихэвчлэн шууд бус нөлөөллийн сүлжээгээр явагддаг байна.

Эдгээрээс аргуудыг нь дурдвал:

1. Бодлогод нөлөөлөх

  • Шинэ бүтээгдэхүүн бол тамхи биш гэсэн ангилал гаргуулах гэсэн оролдлого хийх

2. Шинжлэх ухаан ба судалгааг ашиглах

  • Тамхиныхан эрсдэлийг харьцуулсан судалгаа санхүүжүүлэх
  •  Хор багатай гэсэн агуулгууд бүтээж, түгээх
  • Эрдэмтэн, эмч нарыг ашиглах

3. Олон нийтийн санаа бодолд нөлөөлөх

  • Хэрэглэгчдийг “янжуур vs вэйп” гэж хуваах
  • Залуусын хэрэглээ биш, “насанд хүрэгчдийн шилжилт” гэж тайлбарладаг байна.

Дээрх хүснэгт болон гурван аргуудыг харвал, Монгол Улсад бүх төрлийн тамхи импортлогчдын лобби маш хүчтэй явагдаж байгаа нь харагдаж байна.

Аль ч төрлийн тамхин бүтээгдэхүүн ямар ч насны хүнд хортой, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг нь нэгэнт нотлогдсон. Харин тамхины салбарынхан нийгэмд үргэлж эргэлзээ төрүүлэх замаар борлуулалтаа явуулж, зах зээлээ хадгалсаар иржээ. Үүний нотолгоо нь АНУ-ын тамхины томоохон компанийн “Бидний гол бүтээгдэхүүн бол эргэлзээ” хэмээн дотоод баримт бичигтээ бичсэн нь Сан Франциско дахь Калифорнийн их сургуульд хадгалагддаг ажээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 6 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 9 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 9 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 11 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 12 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 14 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 14 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19