Ходоод, улаан хоолойн хавдрын эрт илрүүлгийг Увс аймагт эрчимжүүлэх чиглэл өглөө

Л.Бямбажав
2026/03/09

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн болон албаны хүмүүс Увс аймагт ажиллаж, аймгийн эрүүл мэндийн байгууллагуудын удирдлага, сумдын Эрүүл мэндийн төвийн дарга, эмч, ажилтнуудтай уулзалт хийлээ. Уулзалтын үеэр иргэдийн эрүүл мэндэд тулгамдаж буй асуудал, эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаа, хүний нөөц, тоног төхөөрөмж, тусламж үйлчилгээний нөхцөл байдалтай танилцав.

Увс аймаг нь Улаанбаатар хотоос 1417 км зайд оршдог бөгөөд 85.2 мянган хүн амтай. Аймгийн эрүүл мэндийн салбарт нийт 1438 ажилтан ажиллаж байна. Үүнээс 250 нь их эмч, 344 нь сувилагч, 106 нь эм зүйч юм. Нийт ажилтнаас 1037 нь улсын эрүүл мэндийн байгууллагад, 306 нь хувийн хэвшилд, 69 нь бусад салбарт ажиллаж байна. Мөн 37 нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн, 24 удирдах ажилтан, 290 тусгай мэргэжилтэн, 86 бусад дээд мэргэжилтэн, 301 бусад ажилтан салбарт ажиллаж байгааг аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Х.Дашзэвэг танилцууллаа.

Увс аймгийн хүн амын дундаж наслалт 71.3 жил байна. Үүнээс эрэгтэйчүүдийн дундаж наслалт 66.9 жил, эмэгтэйчүүдийнх 74.7 жил бөгөөд эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс дунджаар 7–8 жилээр урт насалж байна. Хүн амын дундаж наслалтад цусны эргэлтийн тогтолцооны өвчин, хавдар, осол гэмтэл, амьсгалын эрхтний өвчин зэрэг нас баралтын голлох шалтгаанууд нөлөөлж байна. Эдгээр өвчлөлийг бууруулах, эрт илрүүлэх арга хэмжээг орон нутагт үе шаттай хэрэгжүүлж байгааг эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд мэдээллээ.

Аймгийн ард иргэдийн өвлөл нас баралтын тэргүүлэх шалтгаанд хавдрын нас баралт тэр дундаа ходоод, улаанхоолойн хавдрын өвчлөл, нас баралтаараа улсын хэмжээнд тэргүүлж байна. Тухайлбал жилд 200 гаруй хавдрын шинэ тохиолдол бүртгэгдэж 800 гаруй хүн хавдрын өвчлөлийн хяналтад байна. Үүний дийлэнх хувийг хоол боловсруулах замын эрхтэн тогтолцооны хавдар эзэлж байна.

Иймд ходоод, улаан хоолойн хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, эхэн үед нь өртөг багатай эмчлэх цогц хөтөлбөрийг эрчимжүүлэх шаардлагатайг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн онцоллоо. Тэрбээр эдгээр хавдрыг дурангийн нэг шинжилгээгээр илрүүлэх бүрэн боломжтой тул эрт илрүүлгийг нэмэгдүүлснээр богино хугацаанд үр дүн гарч, хүн амын нас баралтыг бууруулах боломжтойг тэмдэглэв. Мөн осол гэмтэл, амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх чиглэлээр анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

Аймгийн удирдлага болон эрүүл мэндийн байгууллагууд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд ходоод, улаан хоолойн хавдрын эрт илрүүлэгт иргэдийн хамрагдалтыг нэмэгдүүлэх, мөн ходоодны өвчлөлтэй холбоотой хеликобактерийн халдварыг илрүүлэх тоног төхөөрөмжийг шийдвэрлэн ажиллаж байна. Үүний зэрэгцээ иргэдийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх, хавдрын эрт үеийн шинж тэмдгийг таниулах, урьдчилан сэргийлэх сургалт, мэдээллийг тогтмол зохион байгуулж байна.

Цаашид Увс аймаг бүс нутагтаа хоол боловсруулах эрхтэн тэр дундаа ходоод, улаанхоолойн хавдрын илрүүлэг, эмчилгээний төв болж ажиллах зорилт тавин ажиллаж байгааг уулзалтын үеэр танилцууллаа.

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн болон албаны хүмүүс маргааш Увс аймагт үргэлжлүүлэн ажиллаж, Азийн хөгжлийн банкны 5 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар шинэчлэгдсэн Нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийн барилгын нээлтэд оролцохоор төлөвлөж байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 6 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 9 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 9 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 11 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 12 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 14 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 14 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19