АПУ ХК ложистикийн дэд бүтцийг шинэ шатанд гаргах 3 дах автомат агуулахын төслөө эхлүүллээ

Л.Бямбажав
2026/03/09

АПУ ХК нь компанийн ложистикийн дэд бүтцийг шинэ шатанд гаргах стратегийн ач холбогдол бүхий Зүүн бүсийн автомат агуулахын шав тавих ёслолоо хийлээ. Энэхүү төсөл нь Улаанбаатар хотын зүүн бүс болон зүүн, зүүн-өмнөд аймгуудын түгээлтийн сүлжээг илүү оновчтой, найдвартай болгох зорилготой юм.

Шинээр баригдах автомат агуулах нь компанийн түгээлтийн стратегийн чухал зангилаа болж, нийт ачилтын 38 хүртэлх хувийг дангаар гүйцэтгэх хүчин чадалтай. Ингэснээр хэрэглэгчдэд бүтээгдэхүүнийг илүү ойроос, илүү шуурхай хүргэх боломж бүрдэж, хотын түгжрэлийг бууруулах, түгээлтийн маршрутыг оновчтой болгох, түлшний хэрэглээг багасгах, улмаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах эерэг нөлөөг нийгэмд үзүүлэх юм.

Мөн хүргэлтийн хурд 2–3 дахин нэмэгдэж, нийлүүлэлтийн шуурхай байдал сайжрахаар төлөвлөгдсөн байна.

Зүүн бүсийн автомат агуулах нь тухайн компанийн 3 дах автомат агуулахын төсөл бөгөөд ASRS (Automated Storage and Retrieval System) системийг нэвтрүүлж байгаагаараа онцлог юм.  Тус систем нь агуулахын ажиллагааг өндөр нарийвчлалтай, үр ашигтай болгоно гэж үзэж байна. Мөн ачилтын процессыг бүрэн автоматжуулах бөгөөд WMS ухаалаг удирдлагын систем-ээр FIFO/FEFO хяналт, чанарын менежментийг дэлхийн жишигт нийцүүлэн хэрэгжүүлэхээр зорьж байна.

Энэхүү ложистикийн цогцолбор нь орчин үеийн оффисын хэсэг, автомат агуулахын шийдлүүдийг багтаасан дэвшилтэт дэд бүтэц болж, АПУ ХК-ийн нийлүүлэлтийн сүлжээний үр ашгийг шинэ түвшинд хүргэх стратегийн чухал хөрөнгө оруулалт болох юм.

Зүүн бүсийн автомат агуулах ашиглалтад орсноор компанийн түгээлтийн үйл ажиллагаа илүү ухаалаг, хурдтай, байгальд ээлтэй шийдлээр хөгжиж, хэрэглэгчдэд хүрэх үнэ цэнийг улам нэмэгдүүлэх болно.



0
angry
0
care
0
haha
3
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 6 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 9 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 9 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 11 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 12 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 14 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 14 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19