Улаанбурхан өвчнөөр нас барсан нийт тохиолдлын 87% нь 1 нас хүрээгүй хүүхдүүд байна

Б. Пагамдулам
2026/03/11

Улаанбурхан өвчний халдвар нэмэгдэж байгаатай холбоотойгоор бүртгэгдсэн нас баралтын дийлэнх нь нялх хүүхдүүдэд тохиолдож байгаа талаар эрүүл мэндийн байгууллагууд анхааруулж байна. Бүртгэгдсэн нийт нас баралтын 87 хувь нь 1 нас хүрээгүй хүүхдүүдэд тохиолджээ. 

1 нас хүрээгүй хүүхдүүдийн дархлаа бүрэн тогтоогүй байдаг тул халдварт өвчинд өртөх эрсдэл өндөр байдаг аж. Мөн энэ насны хүүхдүүд улаанбурхан өвчний вакцинд бүрэн хамрагдаагүй байх тохиолдол элбэг байдаг нь өвчний хүндрэл, нас баралтын эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.

Улаанбурхан нь амьсгалын замаар халдварладаг, маш хурдан тархдаг халдварт өвчин бөгөөд халуурах, тууралт гарах, ханиах, нүд улайх зэрэг шинж тэмдгээр илэрдэг. Хүндэрсэн тохиолдолд уушгины хатгалгаа, тархины үрэвсэл зэрэг ноцтой хүндрэл үүсэх эрсдэлтэй.

Эрүүл мэндийн байгууллагууд эцэг эх, асран хамгаалагчдад хүүхдээ товлолт дархлаажуулалтад цаг тухайд нь хамруулах, халуурах, тууралт гарах зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандахыг зөвлөж байна. Мөн халдвараас сэргийлэхийн тулд олон нийтийн газраар бага насны хүүхдийг дагуулж явахгүй байх, ариун цэврийг сайтар сахихыг анхааруулж байна.

Мэргэжилтнүүдийн зүгээс улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга нь вакцинжуулалт бөгөөд дархлаажуулалтын хамрагдалтыг нэмэгдүүлэх нь чухал гэдгийг онцолж байна.

 


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 13 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 16 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 16 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 18 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 19 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 21 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 21 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19